Чуулганы танилцуулга

10 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Ард иргэд ээ, Өвөл хаяанд ирлээ. Ургац хураалт, хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэл өндөрлөх тийшээ хандаж байна. Өнгөрсөн зун хур багатай, ихэнх нутгаар гандуу байсан нь өвөлжилтийг хүндрүүлж болзошгүй тул Засгийн газар, орон нутгийн бүх шатны төрийн байгууллага, алба хаагчид, малчид, иргэд хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангах ёстой шүү гэдгийг сануулж хэлэхийг хүсэж байна. Эрхэм гишүүд ээ, Амласан амлалт, төлөвлөсөн ажил их ч хугацаа бага байна. Эвийг эрхэмлэж, эрх ашгийн эрэмбээ санаж, иргэдийнхээ хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө чин сэтгэл, бат журмыг барьж ажиллацгаая. Намрын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудалд нухацтай хандаж, Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг эрхэм гишүүд та бүхнээс хүсье. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw