Чуулганы танилцуулга

123 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Зөвлөл нь үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, хараат бус, бусдын нөлөөнд үл автах, төсвийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгон ажиллана. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт болон үйл ажиллагааныхаа талаар хагас жил тутамд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд тайлагнах юм. Зөвлөл нь дарга, орон тооны бус 8 гишүүнтэй, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд томилох, чөлөөлөх асуудал, тавигдах шаардлагыг дүрэмд тусгасан. Зөвлөл нь мөн ажлын албатай байх, алба нь 2-оос дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй байх юм. “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979 “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА /Засгийн газрын гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолд хэсэгчлэн тавьсан/ Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталсан “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай” Монгол Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолын 1 дэх заалтын 6 дахь дэд заалтад буюу Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилсон хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хориг тавьсан . Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцээд хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэн “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталсан юм. Уг тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw