Чуулганы танилцуулга

137 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Тогтоолд тусгаснаар Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, ардын цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 200,000 /хоёр зуун мянга/, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус олгохоор болсон. Монгол Улсын 2018 оны төсвийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад дээрх алдар цолтон ахмад настанд нэмэгдэл, хөнгөлөлт олгоход зориулж 6.4 тэрбум төгрөг туссан бөгөөд одоогийн сар бүр авч байгаатай ижил хэмжээгээр авах тул төсөвт нэмэлт хөрөнгө шаардагдахгүй болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Г.Баяртуяа Утас: 262804, 88606088/ Д) Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улс 1989 онд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад, 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд гишүүн орны хувьд дээрх байгууллагуудын батлан гаргасан стандарт, удирдамж, заавар, зөвлөмжид нийцүүлэн үндэсний бодлого, хууль тогтоомжийг өөрчлөх, шинээр боловсруулах үүрэг хүлээсэн байдаг. Мал сүргээ элдэв өвчнөөс, ялангуяа нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс эрүүлжүүлж, цаашид өвчин гарахаас найдвартай хамгаалж, түүнийгээ олон улсад нотлон харуулж байгаа улс орнуудын амжилтын үндэс болсон МАЛ ЭМНЭЛГИЙН САЙН ЗАСАГЛАЛ-ыг хөгжүүлж, мэргэжлийн үйлчилгээг тогтвортой санхүүжилтээр, иж бүрэн, хүртээмжтэй, хийдэл, давхардалгүй, үр ашигтай үзүүлэх нөхцлийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарсан тул 7 бүлэгтэй дээрх хуулийг боловсруулж баталсан болно. Хуулийн зорилт нь мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, өвчингүй, тайван улс, бүс нутаг, хот айл, аж ахуйн нэгжийг тогтоон баталгаажуулах үйл ажиллагаа, зэрлэг амьтдаас мал, тэжээвэр амьтанд дамжин халдварладаг халдварт өвчнийг тандах арга хэмжээ, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэврийн үзлэг, лабораторийн шинжилгээ, мал эмнэлэг, хорио цээр, хязгаарлалтын хяналт, шалгалттай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw