Чуулганы танилцуулга

192 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулган 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд ажлын 07 өдөр үргэлжилж Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцсэн. Ээлжит бус чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 2 удаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд, Төрийн байгуулалтын байнгын хороо 08 дугаар сарын 30-ны өдөр, Тусгай хяналтын дэд хороо 09 дүгээр сарын 07-ны өдөр тус тус хуралдсан. Нэгдсэн хуралдаанаас Засгийн газрыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж гаргасан. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw