Чуулганы танилцуулга

50 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.3.Дэд хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Нэг.ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2 удаа хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай (2017.10.26-нд батлагдсан), Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай (2017.11.14-нд батлагдсан) хуулиудыг хэлэлцэн Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэв. Хоёр. ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРОО Намрын чуулганы хугацаанд Хүний эрхийн дэд хороо 1 удаа хуралдсан. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцлээ. Дэд хорооны гишүүд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл, түүнд дурдагдсан санал, зөвлөмжийг дэмжээд, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх бүхий үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж, санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс тус Байнгын хороонд ирүүлсэн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орууллаа. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw