84 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг болон Ерөнхийлөгч Чан Дай Куанг нарт бараалхаж, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нгантай албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнам-Монголын Засгийн газар хоорондын комиссын вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар тус тус санал солилцов. Түүнчлэн Вьетнам, Монголын Найрамдлын Нийгэмлэгийн дарга Хо Суан Хонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Айлчлалын үеэр талууд Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, түүний дотор парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх, улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх болон олон улс, бүс нутгийн асуудлуудаар санал солилцсон. Мөн аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав. Түүнчлэн орон нутгийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, монгол, вьетнамын ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх үүднээс соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблей хооронд 2018-2022 онд хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын Төв аймаг, Вьетнам Улсын Хоа Бинь муж хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт хоёр тал тус тус гарын үсэг зурав. 2017.10.14-18 Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо болсон Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 137 дугаар чуулганд оролцов. Албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Мурат, З.Нарантуяа нар орж ажиллав. ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганд нийт 2000 гаруй төлөөлөгч, түүний дотор 86 орны парламентын дарга, 284 эмэгтэй парламентч хуран цугларсан. Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав “Шашин хооронд, үндэсний цөөнх хооронд яриа хэлэлцээ явуулах замаар соёлын олон ургалч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдэвт чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэл тавьсан ба илтгэлдээ Монгол Улс үндэсний цөөнхийнхөө тулгуур эрхийг хамгаалж, уламжлалт шашин, соёлыг нь хүндэтгэдэг, мөн энх тунх, амар амгалан амьдрахын төлөө яриа хэлэлцээ хийхэд шашин, соёлын зүтгэлтнүүдээс гадна эрдэмтэн мэргэд, төр, иргэний нийгэм болон олон улсын байгууллагууд, түүний дотор ОУПХ-ны Төлөөллийг оролцуулж байх нь тулгараад буй олон асуудлуудыг ард нийтэд зөвөөр мэдээлж ойлгуулах, хүмүүнлэгийн хямралыг зохицуулахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтыг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг дурдаад, үүгээрээ ялгаварлан гадуурхал, хүчирхийллийн эсрэг тууштай зогсдог Монгол Улсын байр суурийг тодотгож, дэлхий нийтийн өмнө тулгараад буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа нотолсон юм. Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав 137 дугаар чуулганы үеэр болсон Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалж явуулсан ба чуулганы үеэр Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Мексик, Тайландын Вант Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw