40 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.Хяналт шалгалтын ажлын талаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүллээ. Байнгын хороо “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Байнгын хорооны 02 дугаар тогтоолыг хэлэлцэн баталж, Засгийн газарт үүрэг, чиглэл өгөв. Дээрх хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хүрээнд Ажлын хэсэг дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 1.Ажлын хэсгийн гишүүд Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай танилцаж, хүний эрх, эрх чөлөөний тулгамдсан асуудал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, шаардлагатай төсвийг бүрдүүлэх талаар харилцан санал солилцов. 2.Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь хэвлэлийн бага хурал хийж, ажлын хэсгийн төлөвлөгөө, удирдамж, дээрх хуулиудын хэрэгжилтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 3.Ажлын хэсгийн гишүүд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр, “Өнөр бүл” төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. 4.Ажлын хэсгийн гишүүд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд, Төв аймгийн Зуун мод сумдад ажиллаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилттэй танилцан холбогдох яам, консулын газар, албан тушаалтанд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгөв. 5.Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус Байнгын хорооны гишүүн О.Батнасан, Л.Болд, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь нар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцсан. 6.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн захирамжийн дагуу Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор Нийслэлийн 4 дүүрэг, Төв аймагт ажиллалаа. 3.Бусад ажлын талаар Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 37 албан бичиг, иргэдээс 17 өргөдөл, гомдол ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 33 албан бичиг явуулсан. Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжийн 4 төслийг боловсруулж албажуулсан байна. Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран ”Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw