114 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мөн газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогод ногдуулах албан татварыг тодорхойлох, суутгах, төлөх, тайлагнах харилцааг нарийвчлан тодорхойлсон. 5.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдөл болон сонгон шалгаруулалтаар олгодог байсныг дараахь байдлаар өөрчилсөн. Үүнд: - бүх төрлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар олгох; - ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн өөрийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалт болгох үед өргөдлийг хүлээн зөвшөөрч түүнээс бусад тохиолдолд сонгон шалгаруулалтаар олгох. Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээдийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд нь өөрийн хувьцаа, хувь эзэмшил, саналын эрхээ бусдад борлуулах замаар тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигч өөрчлөгдөх тохиолдолд холбогдох татварыг төлөх ёстойг хуульчилж, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн зохицуулалтыг тусгасан. 6.Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар: Төсөл шалгаруулалтаар газрын эрх олгох хүрээг тодорхойлж зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад улс, Олон Улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төсөлд зориулж үнэ төлбөргүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгож болохоор шийдвэрлэсэн. Мөн газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлдэг байсныг өөрчилж, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ дуудлага худалдааны анхны үнээс багагүй үнээр тооцож шилжүүлэхээр болсон. Хуулийн этгээд нь хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ борлуулах замаар өөрийн эзэмшиж буй газар эзэмших, ашиглах эрхээ бусдад шууд бусаар шилжүүлж байсныг өөрчилж, газрын эрхийг шууд бусаар шилжүүлэх тохиолдолд холбогдох татварыг төлөх ёстойг хуульчилж, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах эрх зүйн зохицуулалтыг бий болголоо. 7.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар: Татвар ногдох бааз суурийг өргөтгөн, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн эцсийн эзэмшигч өөрчлөгдөх замаар эрх шилжих тохиолдолд татвар ногдуулахаар хуульчилсан. Мөн эрх борлуулсны орлогод ногдуулах албан татварыг тодорхойлох, суутгах, төлөх, тайлагнах харилцааг нарийвчлан тодорхойлсон. 8.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар: Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэн боловч уг үйлчилгээг боловсролын мэргэжил арга зүйн удирдлагаар хангах асуудал учир дутагдалтай байна гэж үзэж хуулийн хэрэгжилтийн зохицуулалтыг илүү оновчтой болгох үүднээс хүүхэд харах үйлчилгээний бодлого, төлөвлөлт, санхүүжилт, удирдлага зохион байгуулалтын асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хариуцуулахаар хуульчилсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw