Чуулганы танилцуулга

146 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга • Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны гишүүнчлэлд өөрчлөлт орсонтой холбоотойгоор банкны дүрмийн санд оруулсан хувийг дахин хуваарилж гишүүн орон тус бүрийн банкны дүрмийн сан дахь хувь хэмжээ нэмэгдсэн; • Банкны дүрмийн сан бүрдүүлсэн валютын нэр “Экю” байсныг “Евро” болгон өөрчилсөн; • Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээрийн эх хувийг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газарт хадгалж байсныг ОХУ-ын Гадаад хэргийн яаманд шилжүүлсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БОЛОН ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2014 ОНЫ ПРОТОКОЛЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн соёрхон баталлаа. Уг хуулийн зорилго нь Монгол Улс Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ)-ны гишүүн улсын хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалахад оршиж байна. Олон улсын хөрөнгө оруулалтын банкыг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1970 оны хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулсан бөгөөд манай улсын хувьд тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн “Хэлэлцээр батлах тухай” 1970 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар зарлигаар баталсан байна. Олон улсын хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай протоколыг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Куба Улсын нийслэл Гавана хотноо үйлдсэн байна. 2014 онд шинээр оруулсан өөрчлөлтүүд нь тус банкыг орчин үеийн олон улсын хөгжлийн банкуудын үйл ажиллагаанд мөрддөг нийтлэг зарчимд нийцүүлэх зорилготой бөгөөд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг тоймлон дурдвал: • Компанийн засаглал: Компанийн засаглалын шинэ систем буюу банкны удирдлагын дээд түвшнийг Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хороо гэсэн гурван түвшинтэй удирдлагын систем байхаар тогтоосон. Хуучин

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw