Чуулганы танилцуулга

18 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулиуд, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, батлан хамгаалах чадавхыг тогтвортой хангах талаар “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг гаргаж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. 3.Бусад ажлын талаар “Зэвсэгт хүчний шинэчлэл-20 жил” онол-практикийн бага хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх, референтүүдэд зориулсан “Хуулийн төсөл боловсруулах, хууль тогтоох ажиллагаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх чадавхыг сайжруулах нь” сургалт, Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн парламентын Тамгын газар хоорондын туршлага солилцох семинарт оролцсон. Түүнчлэн 3 удаа хэвлэлд материал бэлтгэн нийтлүүлж, Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол Улсын Батлан хамгаалах бодлого” баримт бичгийг орчуулан монгол-англи хэлээр товхимол болгон 100 хувийг хэвлүүлэн холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын “Цэрэг-стратегийн бэлтгэл” сургалтыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж, онолын болон зэвсэг эзэмших дадлага хичээлүүдийг хийж, орчин үеийн байлдааны зэвсэглэл, техник, байлдааны арга ажиллагаатай танилцав. Байнгын хорооны ажлын албанаас Байнгын хорооны дарга болон гишүүдийн, дотоод, гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан нийт 5 уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азамат Усенов, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтр, Монголын Дипломат Академийн Ажлын албаны дарга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Жаргалсайхан, Х.Бэхбат нарыг тус тус хүлээн авч уулзлаа. Тайлангийн хугацаанд Байнгын хороонд хандаж төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 210 хуудас бүхий 66 өргөдөл, хүсэлт, албан бичиг ирүүлснийг тухай бүрд нь хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. Байнгын хорооноос Засгийн газар, яам, бусад байгууллагад нийт 37 албан бичгийг боловсруулан албажуулж хүргүүлсэн байна. Мөн дээрх хугацаанд Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад асуудлаар нийт 376 хуудас бүхий 12412 удаагийн материалыг олшруулж тараах ажлыг гүйцэтгэсэн. 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 4 боть, 299 хуудас бүхий материалыг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгсөн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw