56 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга холбогдуулан хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Малын генетик нөөцийн тухай хууль баталсантай холбогдуулан хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг Улсын Их Хурлын нийт 9 тогтоолын 38 заалтаар Засгийн газар болон холбогдох төрийн байгуулагуудад үүрэг, чиглэл өгснийг мэдээллийн санд бүртгэн хяналтад авсан. Хууль зүйн байнгын хорооны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 02 дугаар тогтоолын 37 заалтаар Засгийн газарт, Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонссонтой холбогдуулан тус Байнгын хорооны “Чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын 3 заалтаар Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Төрийн орон сууцны корпорацид тус тус үүрэг өгснийг мэдээллийн санд бүртгэн хяналтад авсан. 3.5.Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага болон Засгийн газар, яам, агентлагт албан бичгээр явуулсан санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаарх мэдээг төрийн байгууллагуудаас улирал тутам Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлдэг. 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан нийт 112 албан бичиг явуулснаас 76 албан бичгийн хариуг хуулийн хугацаанд ирүүлсэн, 36 албан бичигт хариу ирүүлээгүй байна. 3.6.Төсвийн хяналт, шинжилгээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд төсвийн хяналт, шинжилгээний чиглэлээр дараахь ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. 1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2017 оны 04, 10 дугаар сард 2 удаа, мөн 2017 оны 04-05 дугаар сард Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус тус дүн шинжилгээ хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан эсэхийг тооцож, өмнө батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлүүдтэй зэрэгцүүлэлт хийж, макро эдийн засгийн төлөв байдлын талаар судалж, товч танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэн Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгийг мэдээллээр хангаж ажилласан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw