Чуулганы танилцуулга

88 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2018.02.05-07 Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо хоорондын байнгын уулзалтын механизмын хоёрдугаар уулзалтад оролцож хоёр орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, харилцаан дахь хууль тогтоох дээд байгууллагуудын үүрэг, агаарын бохирдол, байгаль орчин, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны чиглэлээр тус тус санал солилцов. Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жан Дөзянд бараалхав. Б. Монголын Парламентын Бүлгэм 2017.11.21-25 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ардын Дээд Хуралд айлчлав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүний туслах-бие төлөөлөгч У.Энхтүвшин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Мэдээлэл, дүн шинжилгээний албаны шинжээч Ш.Бат-Оргил нар орж явав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Хөдөлмөрийн Намын Төв хорооны Олон улсын харилцааны хэлтсийн орлогч дарга Рюү Мён Сөн, Ардын Дээд Хурлын дэд дарга Ан Дон Чүн, Ардын Дээд Хурал дахь БНАСАУМонголын парламентын бүлгийн дарга Тэ Хён Чөл, Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн нартай тус тус уулзаж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, тэр дундаа хууль тогтоох байгууллагууд, тэдгээрийн найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцов. 2017.12.06-10 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг нар Бельгийн Вант Улсын Брюссель хотноо зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал-Европын Парламент хоорондын ээлжит 11 дүгээр зөвлөлдөх уулзалтад оролцов. Энэхүү уулзалтын зорилго нь Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, дээд, өндөр хэмжээний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын 10 дугаар уулзалтын хэрэгжилтийг дүгнэх, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх зэрэгт зохих дэмжлэгийг үзүүлэхэд оршив. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын төлөөлөгчид Европын Парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Ивета Григулетэй уулзаж, хоёр талын улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа, парламент хоорондын 10 дугаар уулзалтаас хойш гарсан өөрчлөлт болон бүс нутгийн асуудлуудаар санал солилцов. Монгол Улс, Европын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw