73 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Эмхэтгэлийн 18 дугаарт 84 хууль, Улсын Их Хурлын 42 тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 20 зарлиг, Засгийн газрын 11 тогтоол, Үндсэн хуулийн цэцийн 6 дүгнэлтийг нийтэлсэн. Тайлангийн хугацаанд “Төрийн мэдээлэл» эмхэтгэлийн 1000 дахь дугаарыг бэлтгэн хэвлүүлэх арга хэмжээний хүрээнд өдөр тутмын сонин, цахим сайтуудад мэдээлэл, ярилцлага, тодруулга бэлтгэж нийтлүүлсний зэрэгцээ “Төрийн мэдээлэл» эмхэтгэлийн түүхийг өгүүлсэн 20 минутын нэвтрүүлгийг бэлтгэн МҮОНТ, “Ийгл”, “UBS” телевизүүдээр дамжуулан үзэгчдэд хүргэв. Түүнчлэн “Төрийн мэдээлэл» эмхэтгэлийн 1000 дахь дугаарын хувийг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өглөө. 4.Олон нийтийн сүлжээн дэх Монгол Улсын Их Хурлын албан ёсны хуудсуудаар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг текст, фото, видео хэлбэрээр бэлтгэж олон нийтэд хүргэлээ. Өнөөдрийн байдлаар facebook. com цахим сүлжээн дэх Монгол Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсаар мэдээлэл хүлээн авах хэрэглэгчийн тоо 25324 байгаа бол twitter.com сүлжээгээр мэдээлэл хүлээн авах хэрэглэгчийн тоо 25100 болж нэмэгдсэн байна. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд facebook.com, twitter.com олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсаар нийт 490 мэдээ, мэдээллийг түгээгээд байна. 5.Олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын гишүүд болон иргэд, байгууллагаас ирүүлсэн 525 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 15.365 зочныг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулав. Тайлант хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, мэдээллийг олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс хэвлэл, мэдээллийн 90 гаруй байгууллагын 198 ажилтанд парламентын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг шинэчлэн олгоод байна. ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw