Чуулганы танилцуулга

120 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Дээрх өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд нэмж тусгаснаар Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг болон төсвийн алдагдлыг өргөн мэдүүлсэн төсвийн төслөөс 94.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Гурав. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСӨВ 2017 оны төсвийн тодотголд Нийгмийн даатгалын санг бүрдүүлэх тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн, эрүүл мэндийн даатгалын гэсэн 5 сангийн орлогыг 1,468.0 тэрбум төгрөгөөр баталсан нь 2017 оны батлагдсан дүнгээс 55.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Тус сангаас 2017 онд тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээ үйлчилгээг иргэдэд хүргэхэд зарцуулах хөрөнгийг 2017 оны батлагдсан дүнгээс 15.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 1,907.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулахаар баталлаа. Мөн Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс олгох санхүүжилтийг 570.2 тэрбум төгрөгөөр баталснаар тус сангийн нийт орлого 2,038.2 тэрбум төгрөг болж, 2017 оны батлагдсан дүнгээс 38.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны урсгал зардлыг 457.8 сая төгрөгөөр нэмэгдүүлж баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас: 262946, 99059184 ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ, НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА /Малын тэжээл, өвс, хүнсний болон үрийн улаан буудай/ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталлаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гангийн улмаас ургац алдаж хэрэгцээт хүнсний буудайнхаа 40 хүрэхгүй хувийг дотоодын ургацаас хангах хэмжээний ургац хураан авсан тул цаашид гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, малын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс, хүнсний болон үрийн улаанбуудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай болсон. Иймд 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225.0 (хоёр зуун хорин таван) мянга хүртэл тонн хүнсний буудай, 10.0 (арван) мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас: 262946, 99059184

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw