Чуулганы танилцуулга

153 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллага ба түүний харьяа байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломж нээгдэхийн зэрэгцээ эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр үр бүтээлтэй хамтран ажиллах, харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой юм. Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улс нийт 190 улстай дипломат харилцаатай болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 “ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улсын нэгдэн орсон Консулын харилцааны тухай Венийн конвенц, Бүгд Найрамдах Монгол Ард Улс (хуучин нэрээр) болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын “Консулын гэрээ”-г тус тус үндэслэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий Консулын газрыг нээх асуудлыг хоёр улсын Засгийн газар дипломат шугамаар 2012 онд харилцан тохиролцож нээсэн байна. Дээрх конвенц, гэрээний дагуу талууд нөгөө талынхаа дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд зориулж газар олгох, барилга байгууламжаа барьж байгуулахад нь бүх талын дэмжлэг харилцан үзүүлэх үүрэгтэй байна. Энэ хүрээнд Хятадын талаас гаргасан хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэсэн байна. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтад гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарахаар, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтад гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ заагийг Улсын Их Хурал тогтоохоор заасныг тус тус баримтлан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын 2018 оны 15 дугаар тогтоол батлагдсан билээ. Уг тогтоол батлагдсанаар Засгийн газар Газрын тухай хуулийн холбогдох зүйлийг баримтлан газар ашиглуулах тухай гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг хийж гүйцэтгэнэ. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Монгол Улс олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw