77 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Программ хангамжийн үйлчилгээ Хөдөлгөөнт оффисийн MyParliament системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж хууль тогтоогчдыг хэрэгцээт мэдээ мэдээллээр шуурхай хангаж байна. Уг системд дараахь мэдээ мэдээллүүд шинээр нэмэгдэн орсон. Үүнд: - үйл ажиллагаа - 950; - хуулиийн төсөл - 199; - хуулийн төслийн дагалдах файлууд - 525; - үйл явдал, хуралдаан - 305. Хэрэглэгчдийн компьютер, зөөврийн компьютерийн хэрэглээний хангамж /үйлдлийн систем, стандарт хэрэглээний программ/-ийн засвар үйлчилгээг 117 удаа гүйцэтгэж, хэрэглээний программын талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Компьютерийн сүлжээ, түүнд суурилсан багц үйлчилгээ Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 918 мэдээ мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 185 мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 63 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд сонгогчдод шуурхай түгээж онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэрэглэгчдийн 700 гаруй төхөөрөмж LAN сүлжээгээр, 300 орчим төхөөрөмж WiFi сүлжээгээр интернетэд холбогдож байгаа бөгөөд 112 хэрэглэгчдэд сар бүр 1 гегабайтын дата эрх бүхий хөдөлгөөнт интернетийн үйлчилгээг үзүүлж, сүлжээний засвар үйлчилгээг 242 удаа хийж гүйцэтгэсэн. Номын сангийн уншлагын танхимын хяналтын камерын системийг иж бүрэн шинэчилж, хуралдааны цахим системийн серверийн, техникийн удирдлагын болон парламентын сэтгүүлчдийн өрөө, Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвд нийт 20 хяналтын камераар байнгын бичлэг хийн хадгалж техникийн хяналтыг хэрэгжүүлж байна. Техник хангамжийн үйлчилгээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны танхимын техник хэрэгслийн засвар үйлчилгээг 14 удаа, хэрэглэгчдийн техник хэрэгслийн засвар үйлчилгээг 247 удаа гүйцэтгэсэн. Төрийн ордонд Улсын Их Хурлын Тамгын газраас оруулах, гаргах техник хэрэгслийн зөвшөөрлийг 17 удаа олгож, хяналт тавьж ажиллав. IPTV-ийн холболтыг 4 хэрэглэгчийн өрөөнд шинээр суурилуулж, IPTV-ийн хэрэглэгчдийн дуудлагын дагуу салаалагч төхөөрөмжийн техникийн гэмтлийг 2 удаа оношлон засварласан. Тамгын газарт ашиглагдаж байгаа 30 гаруй хувилан олшруулах машины графикт засвар, үйлчилгээг тогтсон хугацаанд нь хийж гүйцэтгэн 3 удаагийн томоохон гэмтлийг мэргэжлийн байгууллагатай хамтран засварлаж, хувилан олшруулах машин, принтер, факсын аппарат болон бусад хэвлэлийн жижиг төхөөрөмжийн 213 удаагийн гэмтлийг дуудлагын дагуу очиж засварласан. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw