Чуулганы танилцуулга

26 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгүүд 1.Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. 2.“Эрүүл мэндийн Инноваци” хэлэлцүүлгийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны Төрийн ордонд зохион байгуулсан. 3.Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. 4.Хууль зүйн байнгын хороотой хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. 5.“Монгол судлалын өнөөгийн байдал, хэтийн төлөв, асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Архивын ерөнхий газар, Үндэсний түүхийн музей, Богд хааны ордон музей, Үндэсний номын сангийн удирдлага, ажилтнууд, Шинжлэх ухааны академи, түүний салбар хүрээлэнгүүд, их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид зэрэг монгол судлалтай холбоотой байгууллагын 150 орчим төлөөлөл оролцлоо. Монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд монгол судлалын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, монгол үндэсний хэл, соёл, түүх судлалаар дэлхийн жишигт хүрсэн бүтээлийг гаргах зэрэг асуудлуудад тодорхой чиг баримжаа гаргаж, санал бодлоо солилцох зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Сүүлийн үед гадаад дахь монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, АНУ, Австралийн их сургуулиудад монгол судлалын төвүүд нээгдсэн бөгөөд Турк, Итали, Нидерланд, Канадаас монгол судлалын төв нээх саналаа ирүүлээд байгаа юм. 4.Уулзалт ярилцлагууд 1.2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Багш нарын ажил хаялтын талаар Үйлдвэрчний эвлэл, БСШУСЯ, ХНХЯ-ны төлөөлөлтэй Байнгын хорооны дарга Л.ЭнхАмгалан нар уулзалт хийсэн. 2.2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төлөөлөлтэй Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар уулзалт хийсэн. 3.2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ОХУ-ын Иргэний танхимын гишүүн Д.Носовтой Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нар уулзалт хийв. 4.2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, тус Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхчимэг нар танилцаж, уулзалт хийсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw