182 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурал, Засгийн газрын эрхэм гишүүд ээ, Нийт иргэд ээ, Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж, төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэн, өндөрлөж байна. Улсын Их Хурлын нэгдсэн чуулган 39, Байнгын болон дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль, Улсын Их Хурлын 54 тогтоол хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг эдийн засгийн бодит өсөлтийг үндэслэлтэй тогтоох, төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах зарчмыг удирдлага болгон хэлэлцэж баталсан. Эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөж, төсвийн нийт зарлагыг 9.6 их наяд төгрөг байхаар тооцсон. Энэ нь 2016 онтой харьцуулахад эдийн засаг 3.0 пунктээр өссөн, төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байхаар баталсан нь 2 жилийн өмнөхтэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурна гэсэн үг юм. 2018 оны төсөвт нийт 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж, 29 сургууль, 15 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх зардлыг тусгаснаар ерөнхий боловсролын сургууль 3 ээлжээр хичээллэдэг, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт өгдөг байдлыг халах боломжийг Улсын Их Хурлаас бүрдүүллээ. “Цалинтай ээж” хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135 мянга орчим ээжид сар бүр 50 мянга, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг олгох хуулийг баталсан. Малчдын тэтгэврийн насыг бууруулснаар 2018 онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгох бөгөөд түүнд 44.6 тэрбум төгрөг, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 137.4 тэрбум төгрөг баталж, 393 мянган ахмадын тэтгэврийг нэмэгдүүллээ. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 64 орчим хувийг ажлын байраар хангаж байгаа жижиг, дунд үйлдвэрийн салбарыг бүх талаар дэмжих нь төрийн үүрэг мөн. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн үүсвэрийг 62.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 99.2 тэрбум төгрөг болголоо. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байгаа Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал энэ чуулганы онцгой анхааралд байлаа. Миний бие оны өмнө захирамж гаргаж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар гарсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw