25 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 1.Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллаж, санал, дүгнэлт болон Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулахаар ажиллаж байна. 2.Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж соёл урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг соёл, урлагийн байгууллагуудаас тайлан, холбогдох материалыг татан авч, танилцаж байна. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд БСШУСЯ-тай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Үндэсний номын санд ажиллав. 3.Нийгмийн ажлын талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох тухай Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 4.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Ажлын хэсэг 2018 оны 01 дүгээр сарын 24ний өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав. 6.Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 7.Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг Хууль зүйн болон тус Байнгын хорооны хуралдаанаар сонслоо.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw