Чуулганы танилцуулга

53 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, аюулгүй, халдашгүй байдал зэрэг бүхий л салбарт зөрчигдөж байгаа эрхийн асуудал, хууль, эрх зүйн орчин зэргийг судлан үзсэн байна. Түүнчлэн төрийн бүх шатны байгууллага болон аж ахуйн нэгжид хүний эрх, хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа зэрэг сэдвээр мэдээлэл, сургалт тогтмол зохион байгуулах, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулах, хүүхдийн эрхийн боловсрол олгох асуудлыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээнд тус Ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулан Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Байнгын хорооны 02 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн байна. 4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан удирдлагуудтай уулзаж ажилласан байна. Тухайлбал, Монголын Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус байгууллагын хамт олон Монгол Улсын соёлын хосгүй үнэт өвийг цахимжуулах, хадгалах, хамгаалах, сурталчлан таниулж судалгааны эргэлтэд оруулах, шинэ барилгын санхүүжилт, номын баяжилт, боловсон хүчний хангамж зэрэг тулгамдсан асуудлуудыг үе шаттай, шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар танилцуулсан байна. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 5. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Төв аймгийн Батсүмбэр сумын Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар судалж ажиллав. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцсан. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 6. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг ажлын төлөвлөгөө, удирдамжаа батлан ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаа, мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудалтай танилцахаар холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулав. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. /Дэлгэрэнгүйг “Мэдээ-1” хүснэгтээс үзнэ үү/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw