Чуулганы танилцуулга

74 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.2.Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 13440 иргэнээс 9306 хуудас бүхий 1309 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 51 буюу 3,9 хувь нь иргэдийн санал, 3 буюу 0,2 хувь нь гомдол, 4 буюу 0,3 хувь нь мэдэгдэл, 6 буюу 0,4 хувь нь шаардлага, 1055 буюу 80,5 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 180 байна. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороо хамтран 664 өргөдөл, гомдол буюу 52.2 хувийг бүрэн шийдвэрлэж, 627 буюу 47.8 хувь нь судалж, шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс хувийн асуудлаар ирүүлсэн өргөдлийг агуулгаар нь ангилбал: Д/д Өргөдлийн агуулга Ирсэн өргөдлийн тоо Нийт өргөдөлд эзлэх хувийн жин I 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл 1309 100 I.1 Ахуйн шинжтэй хувийн асуудлаар ирүүлсэн өргөдөл 1055 80,5 I.1.1 Эрх зүйн туслалцаа хүссэн 164 12,5 I.1.2 Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал 23 1,8 I.1.3 Барилга, хот байгуулалтын асуудал 47 3,6 I.1.4 Орон сууцны бодлого 26 2,3 I.1.5 Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал 14 1,1 I.1.6 Сургалтын тэтгэлэг 32 2,4 I.1.7 Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт 24 1,8 I.1.8 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал 308 23,5 I.1.9 Нийгмийн даатгалын бодлого 15 1,6 I.1.10 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал 14 0,35 I.1.11 Хөдөө аж ахуйн асуудал 4 0,3 I.1.12 Орон сууц, гэр хүссэн 38 2,9 I.1.13 Эмчилгээний зардалд санхүүгийн тусламж хүссэн 41 3,1 I.1.14 Мөнгөн тусламж хүссэн 21 1,6 I.1.15 Шагналын асуудал 72 5,5 Иргэдээс энэ хугацаанд 1309 өргөдөл ирүүлснээс 823 буюу 62,8 хувь нь нийслэлийн иргэдээс, 486 буюу 37,2 хувь нь хөдөө орон нутгийн иргэдээс тус тус ирүүлсэн байна. Иргэдийг хүлээн авах байраар нийт 376 иргэнийг биечлэн хүлээн авч уулзаж, санал, хүсэлтийг авснаас Улсын Их Хурлын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдсон болон нийтэд тулгарч буй асуудлын талаар 19 хүн саналаа илэрхийлж, 357 хүний тавьсан хувийн хүсэлтийг Улсын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw