Чуулганы танилцуулга

1 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Албан хэрэгцээнд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ БОЛОН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА /2015.10.01-2016.02.05/ УЛААНБААТАР ХОТ 2016 ОН

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 2 АГУУЛГА 1.УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын даргын хэлсэн үг............................................................ 7 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ................................................................ 10 ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны мэдээлэл ............ 14 2.2.Байнгын болон дэд хороодын үйл ажиллагааны мэдээлэл ….......... 14 2.3.Эрх зүйн экспертийн албаны гүйцэтгэсэн ажлын мэдээлэл ............. 36 ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар ................................................................................................... 38 3.2.Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуулга, асуулт ..................... 38 3.3.Нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын хийсэн мэдээллийн талаар .............................................................................. 39 3.4.Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт ..................................................................................…........ 39 3.5.Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт ........................................... 40 3.6.Төсвийн хяналт, шинжилгээ.................................................................. 40 ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа……………………………. 59 4.2.Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт.......................................................................................... 61 4.3.Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ ........................... 62 4.4.Судалгаа, шинжилгээ, мэдээлэл лавлагаа ......................................... 64 ТАВ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА 5.1.Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ................................................... 68 5.2.Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ................................................... 69 ЗУРГАА.ХАВСРАЛТУУД Хавсралт 1. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт ................................... 74 Хавсралт 2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд ........... 89 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга …………….......... 102

3 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà А)Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр 1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн танилцуулга ......................................................................................... 102 2. Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ............................ 104 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ......................................................................................... 108 4. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ................... 112 5. Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга .. 114 6. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ......................................................................................... 115 7. Сонгуулийн тухай хуулийн танилцуулга ......................................................... 116 8. “Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” болон “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын танилцуулга ............................................................... 120 9. Ард нийтийн санал асуулгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ........................................................................................................ 121 10.”Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ....................................... 122 11.“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ....................................... 123 Б)Төсөв, санхүүгийн чиглэлээр 1. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн танилцуулга ....................................................................................... 126 2. ”Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ......................... 131 3. Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн танилцуулга ........................................................................................................ 133 4. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн танилцуулга .......................................... 134 5. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх асуудлаар батлагдсан хуулиудын танилцуулга ..................................................................................... 135 В)Эдийн засгийн чиглэлээр 1. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн танилцуулга ...................................... 137 2. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн танилцуулга ………….... 138 3. Барилгын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ танилцуулга.................... 141 4. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................... 143

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 4 Г)Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр 1. Хамтын тэтгэврийн тухай хуулийн танилцуулга ....................................... 144 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ………………….... 145 3. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн танилцуулга............... 145 4. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга....................................................... 147 5. Эрүүл ахуйн тухай хуулийн танилцуулга ....................................................... 149 6. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн танилцуулга ....................... 150 7. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн танилцуулга ..................................... 152 8. Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн танилцуулга ...... 153 9. Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга .......................................... 155 10. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн танилцуулга ........... 156 Д)Байгаль орчин, хөдөө, аж ахуйн чиглэлээр 1. ”Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга .............................................................. 159 2. ”Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................... 161 3. Тариалангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Тариалангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга ..... 162 Е)Олон улсын гэрээ, конвенцтэй холбоотой 1. ”Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын тухай танилцуулга ………………………………….... 165 2. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөрийн зээлийн хэлэлцээрийн тухай танилцуулга ………………………………………………………………………..... 167 3. Монгол Улсын Засгийн газар. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын экспортимпортын банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай танилцуулга ………………………………………………………………………..... 168 4. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийн тухай танилцуулга ………………………………… 169 5. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийн тухай танилцуулга ........................................................................................... 172 6. Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга …....................... 173 7. Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол

5 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ........................... 174 8. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ……………….. 175 9. “Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенци”-д орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга …............................................................................................ 176 10.Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга …………………………………………….. 177 11.Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн танилцуулга ……………………………………………………………….. 178 Хавсралт 4. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ....................................... 180 Хавсралт 5. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт ......................................... 197 Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганыг хааж Улсын Их Хурлын даргын хэлсэн үг................................................ 200 2.УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын даргын хэлсэн үг......................................................... 203 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ .............................................................. 205 ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны мэдээлэл ............................................................................................. 206 ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа…………………………... 207 ДӨРӨВ.ХАВСРАЛТУУД Хавсралт 1. Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт.............................................. 208 Хавсралт 2. Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ………………………....... 209

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 6 Олон улсын гэрээ, конвенцтэй холбоотой 1. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн тухай танилцуулга ....................................................................................................... 209 2. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн тухай танилцуулга ............................................................................................ 211 3. ”Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ………………………………….. 213 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ................................................................. 214 Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын даргын хэлсэн үг................................................ 216

7 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Өнөөдөр Улсын Их Хурлын долоо дахь удаагийн намрын ээлжит чуулган нээгдэж байна. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсад олон чухал тэмдэглэлт үйл явдал тохиолоо. Тухайлбал, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан уламжлалт арга хэмжээнүүдээс гадна Ардын Их Хурлын дарга, орлогч дарга, Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн парламентын дарга, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хүндэтгэлийн хуралдааныг зохион байгууллаа. Мөн Монгол Улсад анх удаа ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлыг амжилттай зохион байгуулж, тус Ассамблейн ерөнхийлөгч Илкка Канерва, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин зэрэг 47 орны 300 гаруй парламентын гишүүд, олон улсын 13 байгууллагын 19 төлөөлөгчид оролцлоо. Дэлхийн нэр хүндтэй энэхүү хурлаар “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх, бүс нутагт тулгараад байгаа эдийн засгийн сорилт бэрхшээлүүд зэрэг олон чухал асуудлаар өргөн хэлэлцүүлэг явууллаа. Миний бие Нью-Йорк хотод болсон Олон улсын Парламентын холбооноос 5 жил тутамд зохион байгуулдаг Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож үг хэллээ. Бага хурал 2015 онд дуусч байгаа Мянганы хөгжлийн зорилтуудыг дүгнэх, ирэх 15 жилийн зорилтуудыг тодорхойлоход парламентын түвшинд ямар ажил хийвэл зохистой талаар хэлэлцсэн. Эцэст нь бага хуралд оролцогч 140 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” сэдвээр тунхаглал батлан гаргасан. Хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар энэхүү “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг хэлэлцэж баталлаа. Энэ хөтөлбөр НҮБ-ын 2000 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтуудын шууд үргэлжлэл бөгөөд улс орнууд дээрх хөтөлбөрийг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа. Монгол Улсын Их Хурал Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2005, 2008 онд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг шалгуур үзүүлэлтийн хамт баталж, өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууссан. Тийм болохоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар уг хөтөлбөрийг боловсруулж, шалгуур үзүүлэлтийн хамт УИХ-д оруулж батлуулах нь зүйтэй гэж үзэж байна. Өнгөрсөн сарын төгсгөлд миний бие ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж, парламент хоорондын хамтын ажиллагаа, улс төр, эдийн засаг, боловсрол, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзах үеэр миний бие уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай хийх Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, “Талын зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2009 онд хоёр орны Ерөнхийлөгчийн тохиролцоонд хүрсэн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эд хөрөнгийн асуудлыг богино хугацааны дотор шийдвэрлэх, ОХУ руу

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 8 хийх уламжлалт экспортыг сэргээж, Монгол Улсаас экспортлох бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хөндөж тавилаа. ОХУ-ын тал “Эрдэнэт” үйлдвэрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Монгол Улсын Их Хурал ойрын хугацаанд хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын тулд Монгол Улсын Засгийн газар анхаарал хандуулж, бодитой санаачлага гаргаж ажиллах шаардлагатай болсныг онцлон тэмдэглэж байна. Эрхэм гишүүд ээ, Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хоёр удаа Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдлаа. Чуулганаар хэд хэдэн асуудлыг шийдсэн бөгөөд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн боловч дуусгаж амжилгүй намрын чуулганд шилжүүлсэн. Мөн Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсан хэдий ч зохих өөрчлөлтийг хийж чадалгүй завсарласан. Энэ асуудлыг хуулийн дагуу намрын чуулганы эхний асуудал болгон оруулж байна. 2016 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг энэ чуулганаар хэлэлцэж батална. 2015 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 629,3 тэрбум төгрөгөөр тасарч байна. Дэлхий даяар түүхий эдийн үнэ унаж байна. 2011 онд нэг тонн коксжих нүүрс 150 ам.доллар байсан бол өнөөдөр 50 ам.доллар, нэг тонн зэс 7000-8000 ам.доллар байсан бол 5000 гаруй ам.доллар, унци алт 1500 ам.доллар байсан бол 1100 ам.доллар болж буурлаа. Түүхий эдийн үнэ унахаар манай эдийн засагт сөргөөр нөлөөж байгаа нь үнэн. Гэхдээ бид буруутныг гаднаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Оюутолгойн орд газрыг ашиглахад оруулсан нэг удаагийн 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын үр дүнд тухайн үедээ эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Үүнийг бодит өсөлт байнга байх мэтээр хүлээн авч, цаашид энэ түвшиндээ байх мэтээр төсөөлөн тооцоо судалгаагүй их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулж ирсэн. Мөн хөдөө аж ахуйн болон уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх асуудлыг орхигдуулж, уул уурхай, газрын баялагт хэт шүтэж ирлээ. Бидний өмнөх үед хийсэн энэ алдаатай бодлогоос улбаалан өнөөдөр эдийн засагт бодитой хүндрэл учирч байна. Гэхдээ Улсын Их Хурал эдийн засгийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, цаг тухайд нь эрх зүйн зохицуулалт хийсний үр дүнд нааштай өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, эдийн засаг хүндрэлтэй гэж байгаа ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд айл өрхүүдийн хэрэглээ 4 хувиар өссөн байна. Энэ хугацаанд төрийн байгууллага болон Засгийн газрын хэрэглээ 4 хувиар буурчээ. Энэ бол Монголын эдийн засаг эрүүлжих тал руугаа явж байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд төрийн байгууллагуудын хэрэглээ хэзээ ч буурч байгаагүй, харин ч эдийн засгаасаа хурдтай өсч ирсэн байна. Сүүлийн 12 сард инфляцийн түвшин 6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 8 сард 704,8 сая ам.долларын ашигтай гарлаа. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.1 хувьтай байгаа нь чамлахаар үзүүлэлт биш. Нэг жилийн дотор ХАА-н салбар 9.4 хувиар, аж үйлдвэр, барилгын салбар 12.1 хувиар өслөө. Статистикаар илэрхийлвэл, сүүлийн 3 жил том, жижиг 1055 үйлдвэр ашиглалтад орсоноор аж үйлдвэрийн салбарын ажиллах хүч 10 хувиар өссөн нь сүүлийн 25 жилд гарч байгаагүй тоо юм. Ганц жишээ дурдахад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ноос угаах үйлдвэр ашиглалтад орсоноор 250 хүн тогтмол ажлын байртай болж, бүтээгдэхүүнийхээ 70 хувийг экспортолж байгаа нь үүний нэг жишээ юм. Төрийн бодлогоор импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ хамгаалж байна. “Чингис бонд”-ын санхүүжилтээр үндэсний үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг бодитой хэрэгжүүлж, дэлхийн түүхий эдийн үнийн огцом уналтын сөрөг нөлөөг саармагжуулж чадлаа.

9 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Цаашид Монгол Улсын үндэсний эрх ашиг, олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд харилцан ашигтай, эрх тэгш байх зарчмаар стратегийн ордуудын томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулах нь чухал ач холбогдолтой юм. Үүнд Засгийн газар бодит алхам хийх шаардлагатай байна. Эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлтэй холбоотойгоор Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих төсөв оруулж ирэх гэж байгааг дэмжиж байна. Шилэн дансны тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр төсвийн үрэлгэн байдал ард түмний нүдэн дээр ил тод боллоо. Анхаарал татсан нэг жишээ дурдахад нийслэл, дүүргийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт олгож байгаа олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлийн үед төсөв хөрөнгийн үрэлгэн, замбараагүй байдал шилэн дансаар ил тод болохын хэрээр төрийн байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой болж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Ийм учраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих Засгийн газрын хяналтыг хүчтэй болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгож байна. Эрхэм гишүүд ээ, Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад зөвхөн 1 удаагийн хаврын чуулган үлдэж байна. Хаврын чуулган сонгуулийн бэлтгэл ажилтай давхцдаг болохоор энэ намрын чуулган цаг хугацааны хувьд ч, хэлэлцэхээр төлөвлөгдсөн асуудлын хувьд ч маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган гэдгийг эрхэм гишүүд Та бүхэн сайтар ойлгож байгаа. Улсын Их Хурлын даргын захирамжаар батлагдсан 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Шүүх, Прокурор, Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай зэрэг зайлшгүй батлах ёстой чухал хуулиуд тусгагдсан. Түүнээс гадна Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд өргөн баригдахаар хүлээгдэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай болон Сонгуулийн тухай хууль сонгууль болохоос 6 сарын өмнө батлагдсан байх хуультай. Миний бие Сонгуулийн хуульд оруулах цөөн тооны өөрчлөлтийг улс төрийн намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд хуулийн хугацаанд батлах боломжтой гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль ч ялгаагүй намуудын зөвшилцлөөс шууд шалтгаална. Эдгээр асуудлыг цаг алдалгүй хэлэлцэж шийдвэрлэх нь эрхэм гишүүд Та бидний хариуцлага, санаачлага, идэвх зүтгэлээс шууд хамаарна. Нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороод асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж, хурдтай ажиллах хэрэгтэй. Эрхэм гишүүд Та бүхэн зөвхөн улс орны болон ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох тохиолдолд бид өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна. Та бүхэнд чуулганыхаа үйл ажиллагаанд сэтгэл, зүтгэл гарган идэвхтэй оролцохыг уриалж, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганыг нээснийг мэдэгдье.

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 10 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган ажлын 90 өдөр үргэлжилж энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдаан давхардсан тоогоор 130 удаа хуралдаж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай 2015 оны 67 дугаар тогтоол, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарьт тусгасан асуудлыг хэлэлцэж, бие даасан хууль 29, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 354, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 31, гэрээ соёрхон батлах тухай хууль 11, Улсын Их Хурлын 64 тогтоолыг тус тус баталсан байна. Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэж, бүх шатны сонгуулийг нэг зарчмаар явуулахаар тогтож, үндсэн зарчим, журмыг нэг мөр тодорхойлж өглөө. Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар санал асуулга бүх нийтийн байх бөгөөд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэйгээр, санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргах, санал асуулгад оролцохоо бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахгүй байх, иргэн саналаа нууцаар гаргах эрхтэй байхаар, санал асуулгыг нэг удаад 3-аас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэхээр хуульчиллаа. Зөрчлийн тухай хуулиар захиргааны зөрчил гаргасан этгээдэд салбарын 210 гаруй хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг өөрчилж, нэгдсэн нэг хуулиар зохицуулах боломжийг бүрдүүлж, захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг бие даасан хуулиар зохицуулахаар боллоо. Ингэснээр захиргааны зөрчил болон түүнийг шалган шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх асуудал нэгдсэн журам тогтолцоонд шилжинэ. Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох процессийн болон байгууллагын хуулиудыг баталж мөрдүүлснээр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд зарчмын шинжтэй өөрчлөлт гарна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг олон улсын гэрээ конвенцийн заалтад нийцүүлж, ялын хатуу, чанга хайрцагласан бодлогыг уян хатан болгож, ялыг сонгон хэрэглэх боломжийг нэмэгдүүлж, 5 жилээс доош хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр тэнсэж, ингэснээр хохирогч өөртөө учирсан хохирол, хор уршгийг барагдуулах бодит боломжийг өргөтгөж, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хуулийн этгээдэд ял оногдуулах, өсвөр насны хүнд ял оногдуулах, гэм буруугаа хүлээсэн хүнд ял оногдуулах, тэнсэх зохицуулалтыг дэлхий нийтийн эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагатай уялдуулж, ялтай байдал, гэмт хэргийн ангилал, урьд ял шийтгэгдсэн, давтан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүний эрх зүйн байдлыг дордуулж байсан зохицуулалтыг халж, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял гарцаагүй, үр нөлөөтэй байх зарчмыг тусгаж, зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүйгээр захиргааны хариуцлага хүлээлгэхээр тогтоосон нь чухал ач холбогдолтой боллоо. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар Монгол Улсын хөгжлийн бодлогын зорилтууд цэгцтэй хэрэгжих үндэслэлтэй болж үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг хангах,

11 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой, нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах бөгөөд хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргэж байхаар хуульчиллаа. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталлаа. Энэхүү үзэл баримтлалаар Монгол Улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсөж байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болох ерөнхий зорилт дэвшүүллээ. Үзэл баримтлалыг 3 (2016-2020, 2021-2025, 2026-2030) үе шаттайгаар хэрэгжүүлж, 2030 он гэхэд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн хүрэх түвшинг 20 үндсэн үзүүлэлтээр тогтоолоо. Ирээдүйн өв сангийн тухай хуулиар хүний хөгжил санг олон улсын баялгийн сангийн туршлагад нийцүүлэн хуримтлалын сан болгон зохион байгуулж, уул, уурхайн орлогыг зүй зохистой ашиглах, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах арга хэрэгсэл болгон шинэчлэхээр хуульчиллаа. Ирээдүйн өв санг байгуулснаар эрдэс баялгийн орлогын хэлбэлзлийг дагалдан мөнгөний нийлүүлэлт болон төсвийн орлого огцом өндөр хувь хэмжээгээр хэлбэлзэж эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэж байгааг засах, эрдэс баялгийн орлогыг оновчтой удирдах механизм бүрдүүлэх, түүнчлэн эрдэс баялгаас олсон төсвийн орлогыг үе хооронд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлж, эрдэс баялгийн орлогыг тогтмол өгөөж өгөх санхүүгийн хуримтлал болгож, түүний өгөөжийг эрдэс баялгийн орлого буурч эхлэх үед буюу 2030 оноос эхлэн улсын төсөвт шилжүүлэн ашиглаж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиар ирээдүйн тэтгэврийн зардлын өсөлттэй холбоотойгоор улсын төсөвт үүсэх ачааллын дарамтад одооноос бэлтгэж, тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай бүрдүүлэхээр тогтоолоо. Хамтын тэтгэврийн тухай хуулиар нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний амьд үлдсэн эхнэр, эсхүл нөхөрт авч байсан тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгохтой холбогдсон харилцааг зохицуулж өглөө. Ингэснээр гэр бүлийн үнэ цэнэ нэмэгдэж, тогтвортой гэр бүлийн тоо олширч, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэндээ хамгаалах, ганц бие үлдсэн тэтгэвэр авагчийн санхүүгийн боломж нэмэгдэнэ. Тариалангийн тухай хуулиар газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангах, хөдөөд ажлын байрыг хадгалах, үйлдвэрийг түүхий эдээр хангах, хөрсийг хамгаалах, үржил шимийг нь сайжруулж, техник, технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ургацын хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw