Чуулганы танилцуулга

155 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын Засгийн газрын 2005, 2010 оны илтгэлийг хэлэлцсэн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо “Монгол Улс хүүхдийн эрх, хамгааллын талаар цогц хууль боловсруулж батлуулах шаардлагатай.” Хэмээн зөвлөмжөө өгсөөр иржээ. 1998 онд батлагдан мөрдөгдөж байгаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь материаллаг шинжтэй хууль бөгөөд хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын төрөл бүрийн үйлчилгээ, түүнийг үзүүлэх тогтолцооны эрх зүйн зохицуулалт, хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон, илүү процессын шинжтэй зохицуулалт шаардлагатай болсон байна. Хүүхэд хамгааллын тухай хууль нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах бөгөөд 25 зүйл, 81 хэсэг, 57 заалттай. Хүүхэд хамгаалал нь нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрдэх ба гэр бүл төвтэй, дагнасан, шуурхай, тэгш, хүртээмжтэй, үр дүнтэй байхаар хуульд тусгагдсан. Хүүхэд хамгааллын тогтолцоо нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан оролцогч талуудаас авч хэрэгжүүлэх бодлого, хамтын ажиллагаа, цогц үйлчилгээ, статистик мэдээлэл, санхүү төсөв, мэргэшсэн хүний нөөц зэргээс бүрдэнэ. Хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх, хамгаалах талаар Монгол Улсын хуульд тусгайлан заасан тохиолдолд тухайн үйлчилгээ, үйл ажиллагаа, арга хэмжээ нь хүүхэд хамгааллын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болно. Төрийн байгууллага нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхдээ тус тусын хуулиар заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах, хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүнээр тухайн байгууллагын алба хаагч, ажилтныг томилуулахаар санал болгох, үйл ажиллагааг нь дэмжих, хүүхдийн үүсгэл санаачлагын байгууллага, элчийн үйл ажиллагааг дэмжих, хүүхэд оролцсон арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх, хууль зөрчсөн хүүхдийг нийгмийн харилцаанд дасган зохицуулахад хамтран ажиллахаар хуульчилсан байна. Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw