Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 64 Хэрэглэгчдийн 720 гаруй төхөөрөмж LAN сүлжээгээр, 300 орчим төхөөрөмж WiFi сүлжээгээр интернетэд холбогдож байгаа бөгөөд 113 хэрэглэгчдэд сар бүр 1 гегабайтын дата эрх бүхий хөдөлгөөнт интернетийн үйлчилгээг үзүүлэн ажилласан. Хуралдааны цахим системийн серверийн, техникийн удирдлагын болон парламентын сэтгүүлчдийн өрөө, Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвд нийт 20 хяналтын камераар байнгын бичлэг хийн хадгалж техникийн хяналтыг хэрэгжүүлж байна. Техник хангамжийн үйлчилгээ Засварын хэсэгт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны танхимын болон хэрэглэгчдийн нийт 207 техник хэрэгслийг засварлан хэвийн ажиллагаанд оруулж эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн байна. Төрийн ордонд Улсын Их Хурлын Тамгын газраас оруулах, гаргах техник хэрэгслийн зөвшөөрлийг 30 удаа олгож, хяналт тавьж ажиллав. IPTV-ийн холболтыг 10 хэрэглэгчийн өрөөнд шинээр, дотоод сувгийн үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотойгоор 60 удаагийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. IPTV-ийн хэрэглэгчдийн дуудлагын дагуу 200 удаа үйлчилгээ үзүүлж, салаалагч төхөөрөмжийн техникийн гэмтлийг 3 удаа оношлон засварласан. Тамгын газарт ашиглагдаж байгаа 30 гаруй хувилан олшруулах машины графикт засвар, үйлчилгээг тогтсон хугацаанд нь хийж гүйцэтгэн 1 удаагийн томоохон гэмтлийг мэргэжлийн байгууллагатай хамтран засварлаж, хувилан олшруулах машин, принтер, факсын аппарат болон бусад хэвлэлийн жижиг төхөөрөмжийн 350 удаагийн гэмтлийг дуудлагын дагуу очиж засварласан. 4.4. Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагааны талаар 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Судалгааны хэлтэст Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Байнгын хороо, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн захиалгаар 2015 оны 07 сарын 01-ны өдрөөс хойш нийт 19 судалгааны захиалга ирүүлсэнийг гүйцэтгэн хүргүүлэв. Эдгээр судалгааны тайлангуудыг тухай бүр захиалагчид хүргүүлсэнээс гадна Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудын ажлын хэрэгцээнд зориулан Улсын Их Хурлын intra.parliament.mn, хөдөлгөөнт оффисын сүлжээний Mypаrliament цэст цахим хэлбэрээр, мөн Улсын Их Хурлын Номын сан, Архивт хэвлэмэл хэлбэрээр байршуулав. Мөн олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор Улсын Их Хурлын www. parliament.mn цахим хуудсанд судалгааны жагсаалт болон судалгааны товч агуулгын мэдээллийг тогтмол байршуулж байна. Тайлант хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг судалгааны цуврал эмхэтгэлийн 21 дүгээр ботийг хэвлүүлж Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвүүд болон Улсын Их Хурлын харьяа байгууллагууд, номын сангуудад хүргүүлэв. Улсын Их Хурлын гишүүдийг хэлэлцэж буй асуудлаарх мэдээллээр хангах зорилгоор 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудад хамааралтай бусад судалгааны байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, аналитик мэдээ материал, өдөр тутмын хэвлэлийн нийтлэл, статистик тоо баримт зэрэг 250 орчим мэдээ материалыг цуглуулан асуудал тус бүрээр ангилж дотоод сүлжээнд байршуулав. Мөн Улсын Их Хурлын номын сангаас намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудалд хамаарах ном зүйн лавлагаа, хэлэлцэх асуудалд хамаарах өдөр тутмын хэвлэлийн түүвэр лавлагаа болон Улсын Их Хурлын гишүүдийн захиалгат сэдэвчилсэн лавлагааг тус тус гарган дотоод сүлжээ болон вэб сайтад байршуулав.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw