Чуулганы танилцуулга

143 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà байгууламжийн техникийн улсын хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг хуульд шинэчлэн тусгалаа. • Барилгын салбарт үзүүлэх төрийн үйлчилгээний зарчмыг шинэчлэн тодорхойлж, зөвшөөрөл олгох, бүртгэх зэрэг 14 чиг үүргийг төрийн бус, мэргэжлийн холбоодоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлснээр төрийн үйлчилгээний ачаалал, хүндрэл багасаж, хяналтын тогтолцоог төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломж бүрдэнэ. • Барилгын үйл ажиллагаанд оролцогч эдгээдүүд болон гуравдагч этгээдэд учирч болзошгүй эрсдлийг багасгах зорилгоор даатгалын тогтолцоог бий болгосноор эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. • Барилга байгууламжийг барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж, бага, дунд зэргийн, өндөр, онцгой төвөгшилтэй гэж ангилж, уг ангиллын дагуу бүх төрлийн зөвшөөрөл олгох тогтолцоог бий болгосноор үйл ажиллагаа хөнгөвчлөгдөнө. • Түр зогсоогдсон барилга байгууламжид хамгаалалтын горим тогтоосноор угсралтын үеийн аюулгүй байх нөхцөл хангагдаж, хийц бүтээцийн бат бэх чанар буурахгүй байх боломж бүрдэнэ. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Л.Батмөнх Утас:267451, 99904989 --- оо О оо --- “ГАЦУУРТЫН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАЛААРХИ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Тус ордоос 1992 онд алтны шороон ордын олборлолтыг явуулж эхэлсэн бол 1998 онд тус ордын алтны нөөцийг тогтоож 2007 онд Эрдэс баялагийн зөвлөлийн Нөөцийн комисс баталсан байдаг. 2008, 2009 ондуудад Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийж, 2013 онд нэмэлт хайгуулаар бодит нөөц /50 тн+26 тн тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай нөөц/-тэй гэж тогтоож Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгэж, 2014 онд Техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулан эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авсан байна. “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар тус ордод нийт 9-10 жилийн хугацаанд алт олборлолт болон боловсруулах үйлдвэрлэл явагдах юм. Энэ хугацаанд нийт 215.9 сая ам.долларын хөрөнгө оруулалтын зардал гаргаж, 1026.2 сая ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулан 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 432.3 сая ам.долларын татвар, төлбөр, хураамжийг улсад төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр шинээр бий болж, улсын эдийн засагт болон бүс нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Л.Батмөнх /Утас:267451, 99904989/ --- оо О оо ---

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw