111 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà шийдвэр гүйцэтгэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг шүүхийн шийдвэрт заавал тусгадаг байх, шүүхийн шийдвэрийг танилцуулах, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох, хуулийн хүчин төгөлдөр болох үндэслэл, журмыг хуульчилсан. Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн, шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол болон шийдвэр, эсхүл захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон, гуравдагч этгээдийг татан оролцуулалгүйгээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн үндэслэлийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, хэргийг дахин хянан шийдвэрлэдэг байхаар хуульчилсан. Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой болгосон бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргадаг байхаар хуульчилсан. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болохоор заасан бөгөөд хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хуульд харшилсан гэж дүгнэлт гаргасан бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр хуульчилсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогдох бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна. Түүнчлэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэлтэй холбоотой ерөнхий зохицуулалтыг тусгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт оруулсан. Мөн Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультай холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах оруулах зэрэг хуулийг мөн тус тус баталсан болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Сайнзориг Утас: 263526, 88110079 --- оо О оо ---
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw