Чуулганы танилцуулга

113 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрыг хураах гэсэн төрөлтэй байсан бол Зөрчлийн тухай хуулиар торгох, эрх хасах гэсэн 2 төрөлтэй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуульд зааснаар зөвхөн торгох шийтгэл нь үндсэн шийтгэл байхаар тусгасан бөгөөд хуульд заасан эрх бүхий албан тушаалтнаас оногдуулах мөнгөн төлбөрийг торгох шийтгэл гэж тодорхойлж, торгох шийтгэлийн нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байх ба зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хүнийг арваас арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуугаас тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгалаа. Захиргааны хариуцлагын тухай болон бусад 210 гаруй хуулиар торгох шийтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлэх эсхүл тодорхой хэмжээний төгрөгөөр оногдуулах зохицуулалттай байсан нь зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны үзэмжээс хамаарч торгох шийтгэлийг оногдуулж байсныг Зөрчлийн тухай хуулиар өөрчилж, зөрчилд оногдуулах торгох шийтгэлийн хэмжээ тодорхой болно. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, хохирлын тодорхой хувиар тооцсон хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээлгэж болох бөгөөд хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээнд торгох шийтгэлийн нэгж хамаарахгүй байхаар хуульд тусгасан. Мөн хуульд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаас гадна зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн албадлагын арга хэрэгсэл хэрэглэхээр заасан. Арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд шийтгэл хүлээлгэхээр тогтоож, тулгарсан аюул, эрсдэлийг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй байх, түүнчлэн сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдол, сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцож шийтгэл оногдуулахгүй байхаар хуульчилсан. 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар “гүтгэх” үйлдэл нь гэмт хэрэг гэж тооцогдож байсан бол Зөрчлийн тухай хуульд зааснаар хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан үйлдлийг “гүтгэх” зөрчилд тооцож, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчлаад байна. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг нийт 56 үйлдэл, эс үйлдлийг зөрчилд тооцож, шийтгэл оногдуулахаар хуульчлаад байна. Зөрчлийн тухай хууль батлагдснаар зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг бие даасан хуулиар зохицуулах шаардлага үүсэж байгаа бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн харьяалал, зөрчил шалган шийдвэрлэх үндэслэл, журам зэрэг харилцааг илүү нарийвчилсан байдлаар зохицуулж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан хүний эрх, эрх чөлөө бусад үнэт зүйлсийг хамгаалахад томоохон ахиц гарна гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw