Чуулганы танилцуулга

33 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн) хуулийн төслүүд болон “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн төсвийн орлого, зарлагад өөрчлөлт орохтой холбоотой зүйл, заалтуудыг Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэж, гаргасан санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороодод хүргүүлэв. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт, Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн төслүүдийн зөвшилцөх асуудлуудыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн. 4.Бусад ажлын талаар 1.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2 удаа хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлуулсан. 2.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны 2015 оны 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын төсвийн үр ашигтай, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, улсын төсвийн татаас, орон нутгийн төсвийн урсгал зардлын уялдааг хангах зорилгоор нийслэлийн 2015-2016 оны төсвийн суурь, орлого, зарлагын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Долоо.ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 54 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 257, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 12, Байнгын хорооны тогтоол 13 баталж, Байнгын хорооны 26 санал, дүгнэлт, 5 танилцуулга, зарчмын зөрүүтэй 324 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн mалаар Тус Байнгын хороо бие даасан 3 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 254, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 12-ыг тус тус хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Тухайлбал: 1/Эрүүгийн хууль /дагалдсан хууль14/; 2/Зөрчлийн тухай хууль /дагалдсан хууль 213/; 3/Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /дагалдсан хууль 21/; 4/Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; 5/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 6/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw