Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 116 Түүнчлэн Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн асуултад хариулдаг байх зохицуулалтыг тусгасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хамт баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах, Цэцийн гишүүн зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй тохиолдолд тусгай санал бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргах зэрэг Цэцийн үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр төсөл санаачлагчийн үзэл баримтлалыг Улсын Их Хурал зарчмын хувьд дэмжиж хуулийг баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Сайнзориг Утас: 263526, 88110079 --- оо О оо --- СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Сонгуулийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль тус бүр тусдаа хуультай байгаа нь нэр дэвшигч, иргэд сонгуулийн тогтолцоог ойлгоход бэрхшээлтэй, сонгууль зохион байгуулж явуулах, бэлтгэл ажлыг хангахтай холбогдсон өөр хоорондоо зөрчилтэй зохицуулалт нь хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа тул сонгуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын уялдааг хангах, зөрчлийг арилгах зорилгоор сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэн сонгуулийн нэг хуультай болох шаардлага бий болсон. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэж, нэг Сонгуулийн тухай хуулийг баталсан. Сонгуулийн тухай хууль бүтцийн хувьд 2 хэсэг, 19 бүлэг, 41 дэд бүлэг, 166 зүйлтэй. Нэгдүгээр хэсэгт бүх шатны сонгуульд хамааралтай нийтлэг үндэслэл, нэр томьёоны тодорхойлолт, сонгуулийн үндсэн болон үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчим, сонгуулийн хэлбэр, төрөл, сонгуулийн эрх, сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндэс, сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, сонгуулийн байгууллага, сонгууль зохион байгуулах болон сонгуулийн сурталчилгааны эдийн засгийн үндэс, сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн сурталчилгаа, саналын хуудас, санал авах ажиллагаа, санал хураалтын дүн гаргах, нэгтгэх үйл ажиллагаа, санал хураалт дахин явагдах, ажиглагч, маргаан шийдвэрлэх зэрэг асуудлыг багтаасан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw