Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 122 хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах юм. Нэг хэсэг нь суманд 2000-аас , аймгийн төвд 2500-аас, нийслэлийн дүүрэгт 3000-аас дээшгүй иргэдтэй байх бөгөөд нэг хэсэгт байх иргэний тоо 200-аас доошгүй байхаар хуульчилсан. -Санал асуулгыг иргэдийн төлөөлөл болон олон улсын байгууллага, гадаад улсын иргэн, гадаад, дотоодын байгууллага ажиглаж болно. Санал асуулгын хуудас нь тусгай нууцлалтай, индекс, дугаартай байх бөгөөд санал өгөх, санал тоолох, асуулгын нэгдсэн дүн гаргах, үр дүнг мэдээлэх зэрэг ажиллагаанд автоматжуулсан систем ашиглахаар хуульчилсан. -Санал асуулгаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар таван жилийн дотор, санал асуулгаар шийдвэрлэгдээгүй асуудлаар Улсын Их Хурал тухайн бүрэн эрхийн хугацаанд, гэхдээ уг санал асуулга явуулснаас хойш хоёр жилийн дотор дахин санал асуулга явуулахгүй, байхаар зохицуулсан байна. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референт Б.Хатантуул Утас: 265504, 99116090 --- оо О оо --- УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын чуулган завсарлахын өмнө дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан хэлэлцэж Улсын Их Хурал тогтоол баталдаг, журамтай. Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас урьдчилсан байдлаар саналыг нь авч тогтоолын төслийг боловсруулсан болно. Тухайлбал: 1.Монгол Улсын Ерөнхийлөгч 16; 2.Төрийн байгуулалтын байнгын хороо 4; 3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 1; 4.Эдийн засгийн байнгын хороо 5; 5.Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 14; 6.Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс 10; 7.Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс 28; 8.Монгол Улсын Засгийн газраас 84 хууль тогтоолын төслийн санал ирүүлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Оюун нараас 3 санал тусгайлан ирүүлсэн. Ийнхүү давхардсан тоогоор нийт 165 хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд оруулахаар санал ирүүлсэн байна. Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа: -Хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль, тогтоолын төслүүд; -Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг багтаах гэсэн зарчмыг баримталсан. Тогтоолын төсөлд 11 төслийг нэр заан тусган “Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw