115 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà зээлийн хөтөлбөр” хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна. Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Сайнзориг Утас: 263526, 88110079 --- оо О оо --- МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулж, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Цэцийн үйл ажиллагааны зарчмыг тодорхой болгосон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан байх зэрэг зарчмыг нэмж тусгасан. Түүнчлэн Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болох зохицуулалтыг хуульчилсан бөгөөд Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон, өөрөө хүсэлт гаргасан, эсхүл эрүүл мэндийн улмаас, түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад үндэслэлээр Цэцийн гишүүнийг албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглохоор тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зааснаар Цэц нь орлогч даргатай байхаар заасныг өөрчилж, Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан жил ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан. Цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих чиг үүргээ маргааны талаар дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх замаар хэрэгжүүлэх бөгөөд Үндсэн хуулийг зөрчсөн тухай тодорхой маргааныг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулдаг. Хэрэв энэ хуулиар цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлийг Цэц дахин хянан үздэг байсныг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасантай нийцүүлэн өөрчилж, маргаантай асуудлаар дүгнэлт гарган, дахин хянан үзэх замаар хэрэгжүүлэх ба Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянаж, гаргасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж, эцсийн шийдвэр гаргахаар хуульчилсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw