141 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà хөтөлбөртэй уялдуулан, санхүүжүүлэх эх үүсвэрийг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгахаар болсон. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, концессын гэрээ, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тусгалаа. Тус хуульд хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн цар хүрээг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гарах үр дүнд оновчтой хувилбар сонгох, нэмэлт өөрчлөлт оруулах зохицуулалт, хэвлэн нийтлэх, сурталчлахад олон нийтийн оролцоо, ил тод байдлыг хэрхэн хангаж ажиллахыг тодорхойлсон болно. Хууль батлагдсантай холбогдуулан хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллага тухайн салбарын бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор өмнө хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг нэгтгэсэн эмхэтгэлийг боловсруулж, хэвлэн нийтлэх, мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батлахаар заасан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж, холбогдох хуулийн зохицуулалтыг тодруулж өгснөөр төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаа идэвхжиж улмаар бодлогын баримт бичгийн уялдаа, залгамж чанар сайжирна. Уг хууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад мөрдөгдөж байгаа хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаархи тогтоол, шийдвэр, заавар, журмыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэх, хуульд заасан журам, зааврыг боловсруулж батлах ажлыг 2016 оны 2 дугаар улиралд багтаан гүйцэтгэх, Монгол Улсын Их Хурлаас баталсан хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, дүнг 2016 онд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус даалгасан Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Ц.Цэрэн Утас:267451, 99105578 --- оо О оо --- БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсад барилгын салбар хурдацтай хөгжиж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, зам гэх мэт барилга байгууламж, түүнийг дагалдаж инженерийн дэд бүтцийн байгууламж олноор баригдах болсонтой холбогдуулан барилгын үйл ажиллагааны явцад тавигдах шаардлагыг өндөр түвшинд тавьж шат дамжлага бүрт тавих хяналтыг сайжруулах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw