Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 26 мэдээ сонин, Малчин телевиз, ТВ-9, ТВ5 телевиз зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна. Байнгын хорооны 3 төрлийн теле-сурталчилгааг Хууль зүйн үндэсний хүрээлэн, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын теле-дэлгэцээр тогтмол нэвтрүүлж байна. Тайлант хугацаанд 52 архивын нэгжийг архивт хүлээлгэн өгсөн байна. Тав.ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 20 удаа хуралдаж, давхардсан тоогоор 337 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 209, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 14, Байнгын хорооны тогтоол 5, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2-ыг хэлэлцэж, 38 санал, дүгнэлт, 4 төслийн эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга гаргалаа. Түүнчлэн Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 10-ыг боловсруулж, албажуулсан мөн Үндсэн хуулийн цэцийн дунд болон их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар 3-ыг боловсруулсан болно. Тус Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 45 албан бичиг, 5 өргөдөл ирж, асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж, хариуг өгч, Байнгын хорооноос 62 албан бичиг явууллаа. Намрын ээлжит чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон боловсруулах үүрэг бүхий 6 ажлын хэсэг шинээр байгуулан ажилласан ба тайлант хугацаанд 8 ажлын хэсэг 48 удаа хуралдсан байна. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар: Тус байнгын хороо бие даасан хууль 2, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 6, хууль хүчингүй болгох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 11-ийг тус тус Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав. Үүнд: • Сонгуулийн тухай хууль; • Ард нийтийн санал асуулгын тухай хууль; • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; • Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; • Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; • Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; • Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; • Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль; • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль; • Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль; • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль; • Ард нийтийн санал асуулгын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэлэлцүүлэн батлууллаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw