Чуулганы танилцуулга

63 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дууны бичлэгийг хийсэн байна. Мөн хуралдааны дууны бичлэгүүдийг компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байрлуулан хуралдааны тэмдэглэл хөтлөгчид болон эрх бүхий бусад хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Одоогоор 2011 оноос хойшхи нийт 3874 ширхэг дууны бичлэг мэдээллийн санд хадгалагдаж байна. Нэгдсэн хуралдааны танхимын 3 хэлний, 50 хэрэглэгчийн орчуулгын системийг намрын ээлжит чуулган нээлтийн үеэр ашиглаж, системийн хэвийн үйл ажиллагааг хангасан. Төрийн ордонд хуурайшилтаас үүдэн хуримтлагддаг статик цэнэгийн улмаас техник хэрэгсэлд гардаг гэмтлийг бууруулах зорилгоор хуралдааны танхимууд, техникийн удирдлагын өрөөнүүдэд газардуулгын нэмэлт систем байгуулах ажил хийгдсэн. Программ хангамжийн үйлчилгээ Хууль тогтоох үйл ажиллагааг иргэд, сонгогчдод ил, тод нээлттэй болгох зорилгоор iOS, Android системийн хөдөлгөөнт төхөөрөмж, ухаалаг утсанд зориулсан ParliamentMN, ТМ эмхэтгэл, LawsMN аппликейшн программуудын шинэчлэлтийг 2 удаа хийж сайжруулан хууль тогтоох үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, хууль эрх зүйн актыг үнэ төлбөргүйгээр цахим хэлбэрээр шуурхай түгээж байна. Мөн Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагддаг багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлын “Эврика“ аппликейшн, сургалтын ном, гарын авлагыг үнэ төлбөргүй түгээх “ШУТИС контент“ аппликейшн, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь“ төслийн хүрээнд бүтээгдсэн портал цахим хуудасны “KhuralMN“ аппликейшнуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажилласан. Хөдөлгөөнт оффисийн MyParliament системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж хууль тогтоогчдыг хэрэгцээт мэдээ мэдээллээр шуурхай хангаж байна. Уг системд дараахь мэдээ мэдээллүүд шинээр нэмэгдэн орсон. Үүнд: • хэлэлцэх асуудал - 344 • төслийн хавсралт файл - 1314 • үйл явдал -511 • бусад - 1622 Улсын Их Хурлын Тамгын газраас хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд зориулан гаргасан нийт 7 аппликейшн программыг олон иргэд –сонгогчид татан авч ашиглаж байна. / MyParl -199(iOS), LawsMN -683(iOS), 2212(Android), TM эмхэтгэл -769(iOS), 705(Android), ParliamentMN -6360(iOS), 4687(Android), Eureka -33(iOS), 145(Android), ШУТИС контент -471(Android) гэх мэт/. Хэрэглэгчдийн компьютер, зөөврийн компьютерийн хэрэглээний хангамж / үйлдлийн систем, стандарт хэрэглээний программ/-ийн засвар үйлчилгээг давхардсан тоогоор 1100 гаруй удаа гүйцэтгэж, хэрэглээний программын талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Компьютерийн сүлжээ, түүнд суурилсан багц үйлчилгээ Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 1350 мэдээ мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 180 гаруй мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн бүх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг цахим хуудсанд цаг тухайд нь байршуулж иргэд сонгогчдод шуурхай түгээдэг бөгөөд намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 111 хууль, бусад шийдвэрийн төсөл цахим хуудсанд байршин нийтийн хүртээл болсон.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw