7 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Өнөөдөр Улсын Их Хурлын долоо дахь удаагийн намрын ээлжит чуулган нээгдэж байна. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсад олон чухал тэмдэглэлт үйл явдал тохиолоо. Тухайлбал, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан уламжлалт арга хэмжээнүүдээс гадна Ардын Их Хурлын дарга, орлогч дарга, Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн парламентын дарга, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хүндэтгэлийн хуралдааныг зохион байгууллаа. Мөн Монгол Улсад анх удаа ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлыг амжилттай зохион байгуулж, тус Ассамблейн ерөнхийлөгч Илкка Канерва, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин зэрэг 47 орны 300 гаруй парламентын гишүүд, олон улсын 13 байгууллагын 19 төлөөлөгчид оролцлоо. Дэлхийн нэр хүндтэй энэхүү хурлаар “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх, бүс нутагт тулгараад байгаа эдийн засгийн сорилт бэрхшээлүүд зэрэг олон чухал асуудлаар өргөн хэлэлцүүлэг явууллаа. Миний бие Нью-Йорк хотод болсон Олон улсын Парламентын холбооноос 5 жил тутамд зохион байгуулдаг Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож үг хэллээ. Бага хурал 2015 онд дуусч байгаа Мянганы хөгжлийн зорилтуудыг дүгнэх, ирэх 15 жилийн зорилтуудыг тодорхойлоход парламентын түвшинд ямар ажил хийвэл зохистой талаар хэлэлцсэн. Эцэст нь бага хуралд оролцогч 140 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” сэдвээр тунхаглал батлан гаргасан. Хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар энэхүү “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг хэлэлцэж баталлаа. Энэ хөтөлбөр НҮБ-ын 2000 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтуудын шууд үргэлжлэл бөгөөд улс орнууд дээрх хөтөлбөрийг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа. Монгол Улсын Их Хурал Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2005, 2008 онд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг шалгуур үзүүлэлтийн хамт баталж, өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууссан. Тийм болохоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар уг хөтөлбөрийг боловсруулж, шалгуур үзүүлэлтийн хамт УИХ-д оруулж батлуулах нь зүйтэй гэж үзэж байна. Өнгөрсөн сарын төгсгөлд миний бие ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж, парламент хоорондын хамтын ажиллагаа, улс төр, эдийн засаг, боловсрол, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзах үеэр миний бие уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай хийх Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, “Талын зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2009 онд хоёр орны Ерөнхийлөгчийн тохиролцоонд хүрсэн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эд хөрөнгийн асуудлыг богино хугацааны дотор шийдвэрлэх, ОХУ руу
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw