Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 170 төлөлт 11.9 дахин тус тус өссөн байна. Энэ нь компаниудын ашиг, орлого нэмэгдсэнээс гадна төсөлд хамрагдсан компаниуд татвар, тайлангаа үнэн зөв гаргадаг болсонтой мөн холбоотой юм. Төсөлд хамрагдсан компаниудад ажлын байр нэмэгдэж, нийтдээ 1,854 ажлын байрыг бий болгож, үүнээс байнгын 1,151, түр болон улирлын чанартай 469 болон орон нутгийн болон гэрээт ажилтан 234 байна. Төсөлд хамрагдсан 12 компанийн 8 нь аймаг, орон нутагт байрладаг тул аймаг, орон нутагт нийтдээ 1,687 ажлын байр бий болжээ. Төслийн 2 дугаар үе шат: Төслийн хоёр дугаар шатны хүрээнд төслийн нэгдүгээр шатанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг өргөжүүлэн, оролцогч компаниудын тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 20 гаруй жил шинэчлэгдээгүй техник, технологи, тоног төхөөрөмжийг орчин үеийн төхөөрөмжөөр шинэчлэх, нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, монголын бүтээгдэхүүний брэндийг хөгжүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулах ажлыг хийнэ. 2.Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд: 1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зээлийн шугам. Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор нийтдээ 41,3 сая ам.долларыг жилийн 6-8 орчим хувийн хүүтэй, 7 жил хүртэл хугацаатай, эхний 3 хүртэлх жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан арьс шир, ноос ноолуур, мах, сүү, оёдол, зөгийн аж ахуй, эрчимжсэн аж ахуй, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйн салбарын компаниудад зээлдүүлнэ. Үйлдвэрлэлийн салбарыг дэмжих, тэр дундаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зээлийн хэмжээ нь 150 мянган ам.доллараас 3 сая ам.доллар хүртэл байна. Мөн арилжааны банкуудаар төсөл нь дэмжигдсэн боловч барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдэд төслөө хэрэгжүүлэх боломж олгож барьцаа хөрөнгийн 40 хүртэлх хувийг батлан даах механизм бий болгож, төслийн эх үүсвэрээс 2.0 сая ам.долларын батлан даалтын сан үүсгэнэ. 2.Малчдын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх. Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зээл авсан компаниудын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор (i) анхан шатны боловсруулалт явуулдаг хөдөө аж ахуйн хоршоодод техникийн туслалцаа үзүүлэх болон (ii) малчдын бүлэг, хоршоодод нэн тэргүүн ээлжинд шаардлагатай багаж хэрэгсэл нийлүүлэх тэжээлийн зах зээлийг бэхжүүлэх зорилгоор тэжээлийн аж ахуйг дэмжих чиглэлээр нийтдээ 1,9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж 300 мянган ам.долларын төсөвт өртөгтэй сургалтыг малчдын бүлэг, хоршоодын гишүүдэд явуулна. 3.Компаниудын маркетинг, техникийн чадавхийг сайжруулах. Маркетинг, техникийн чадавхийг сайжруулах чиглэлээр төсөлд хамрагдсан компаниудын техник, технологи сайжруулах зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, чанар, дизайн сайжруулах зэрэг өргөн хүрээтэй ажил хийгдэнэ. Мөн ноос, ноолуур, арьс шир болон хувцас судлалын төв зэрэг салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн техник, технологи, лабораторийг сайжруулахад 800 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ чиглэлийн хүрээнд төсөлд хамрагдагч компаниудын чадавхийг сайжруулахад зориулж 350 гаруй мянган ам.долларын сургалт хийнэ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw