Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 178 Хэдийгээр хоёр оронд ял эдэлж байгаа иргэд байхгүй боловч эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Монголын тал 2015 оны 03 дугаар сард ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахыг санал болгон төслөө хүргүүлсэн бөгөөд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээнд талууд гарын үсэг зурсан. Хуулийг баталснаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, нэг улс нь нөгөө улсын нутаг дэвсгэр дээр ял эдэлж байгаа өөрийн улсын иргэнийг шилжүүлэн авч түүнд оногдуулсан ялыг гүйцээн эдлүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Энэ гэрээ нь нийт 19 зүйлтэй бөгөөд уг гэрээгээр харилцан хамтран ажиллах байгууллага, ялтан шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх асуудлыг зохицуулсан болно. Нөгөөтэйгүүр ялтан эх орондоо, хэл, соёл, шашин шүтлэг адил, гэр бүл, найз нөхдөдөө ойр орчин, нөхцөлд хорих ялаа эдлэх боломжтой болж Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх эерэг үр дагавартай. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Наранбат Утас: 262718, 91992256 --- оо О оо --- ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ЕВРОПЫН ЗӨВЛӨЛИЙН КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенци”-д нэгдэн орох тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр улс хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөн улам бүр нэмэгдэж, манай иргэд гадаад улсад гэмт хэрэгт холбогдох, түүнчлэн гадаадад хорих ял эдлэх иргэдийн тоо өсөн нэмэгдэх хандлага байна. Үүнтэй холбогдуулан эрүүгийн эрх зүйн салбарт олон улсын түвшинд хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүсэж байна. Монгол Улс 2008 онд нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний байгууллагын Онц ноцтой зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцийн 17 дугаар зүйл болон 2005 онд нэгдэн орсон Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцийн 45 дугаар зүйлд оролцогч улсууд нь ялтан шилжүүлэх асуудлыг хоёр талт болон олон талт хэлэлцээр буюу тохиролцоо байгуулах журмаар шийдэж болохоор заасан нь эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн юм. Эрүүгийн эрх зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялтныг эргэн нийгэмшүүлэх, эх орондоо ял эдлэх боломжоор хангах, ялтан шилжүүлэх ажиллагааг хялбарчлах зорилгоор Европын зөвлөлөөс Страсбург хотноо 1983 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ялтан шилжүүлэх тухай конвенцийг баталсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw