Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 28 Ард нийтийн санал асуулгын тухай хууль-Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. 6 бүлэг 24 зүйлтэй. Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулиас эхлэн сонгуулийн санал тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системээр зохион байгуулан явуулдаг болсон. Мөн Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Монгол Улсын сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх, ард нийтийн санал асуулга явуулах зарчим, журмыг тодорхойлж, санал асуулгыг бэлтгэн зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна. Хоёр.Бусад ажлын талаар: • Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Сонгуулийн нэгдсэн хууль, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, Хяналтын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Төрийн албаны тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг, Нийслэл хот, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг чадавхжуулах хэрэгцээг судалж, үнэлгээ хийх, сургалтын агуулга боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг болон Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий нийт 8 ажлын хэсэг ажиллаж, зарим хуулийн төслийг батлуулахад бэлэн болоод байна. • Тус Байнгын хороо “Улс төрийн намын санхүүжилт: Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудал”, “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл”, “Монгол Улсын Төрийн албаны тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг”, “Төр, сүм, хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь”, “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг” мөн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/-ыг боловсруулахтай холбоотой асуудлаар нийт 7 удаа хэлэлцүүлэг, сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн саналыг сонсож, дүгнэлт хийлээ. Зургаа.ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Төсвийн байнгын хороо 2015 оны намрын чуулганы хугацаанд 25 удаа хуралдаж, 96 хууль, 10 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны 6 тогтоолыг баталж, хэлэлцэх эсэхийн 22 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 34 санал, дүгнэлт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 16 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн 250 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэв. Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан 5 тогтоол гаргасан байна. Төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос 193 /1210 хуудас/ албан бичиг хүлээн авч, 51 /116 хуудас/ албан бичгийн хариу явуулсан. Яам, агентлаг, аж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw