61 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 4.2.Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, байнгын хороодод давхардсан тоогоор 27407 иргэнээс 4441 хуудас бүхий 1152 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 70 буюу 7,2 хувь нь иргэдийн санал, 20 буюу 2,1 хувь нь гомдол, 3 буюу 0,3 хувь нь шаардлага, 819 буюу 84,5 хувь нь ахуйн шинжтэй хувийн асуудлаар ирүүлсэн өргөдөл байна. Энэ хугацаанд Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүд хамтран 845 буюу өргөдөл, гомдлын 73,4 хувийг бүрэн шийдвэрлэж, 285 буюу 24,7 хувийг харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, 307 буюу 26,6 хувийг судалж шийдвэрлэх шатандаа байгаагаас хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна. Иргэдээс ирүүлсэн хувийн шинжтэй өргөдлийг агуулгаар нь ангилбал: № Өргөдлийн агуулга Ирсэн өргөдлийн тоо Нийт өргөдөлд эзлэх хувийн жин I 2015 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН НИЙТ ӨРГӨДӨЛ 1152 100 I.1 Ахуйн шинжтэй хувийн асуудлаар ирүүлсэн өргөдөл 819 71,1 I.1.1 Эрх зүйн туслалцаа 105 9.1 I.1.2 Хэлмэгдэл 15 1.3 I.1.3 Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид 4 0.3 I.1.4 Орон сууцны бодлого 10 0.9 I.1.5 Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал 16 1.4 I.1.6 Сургалтын тэтгэлэг 39 3.4 I.1.7 Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт 2 0.2 I.1.8 Хөдөлмөрийн биржийн асуудал 49 4.3 I.1.9 Нийгмийн халамжийн бодлого 30 2.6 I.1.10 Нийгмийн даатгалын бодлого 41 3.6 I.1.11 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал 13 1.1 I.1.12 Орон байр, гэр хүссэн 104 9.0 I.1.13 Эмчилгээний зардалд тусламж хүссэн 82 7.1 I.1.14 Мөнгөн тусламж хүссэн 126 10.9 I.1.15 Бусад 183 15.9 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлууд: дд Судалгаа Захиалагч Ном, гарын авлага Харьцуулсан судалгаа Тойм судалгаа Мэдээлэл, лавлагаа Бүгд 1 УИХ-ын гишүүд 2 2 2 6 2 Байнгын хороод 2 1 1 4 3 УИХ-ын Ажлын хэсэг 3 2 5 4 УИХ-ын Тамгын газар 6 2 1 1 10 Бүгд 6 9 4 6 25 Иргэдээс энэ хугацаанд 1152 өргөдөл ирүүлснээс 705 буюу 61,2 хувь нь нийслэлийн, 447 буюу 38,8 хувь нь хөдөө орон нутгийн иргэдээс тус тус ирүүлсэн байна. Иргэдийг хүлээн авах байраар нийт 492 хүн санал, хүсэлтээ гаргаж, биечлэн хүлээн авч уулзсанаас Улсын Их Хурлын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдсон болон нийтэд тулгарч буй асуудлын талаар 30 хүн саналаа илэрхийлж, 462 хүний тавьсан хувийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах нартай холбогдож, танилцуулан, зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдлын хариуг нь лавлах, шаардлагатай албан тушаалтантай нь холбогдож хариуг өгүүлэх зэргээр шийдвэрлэсэн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw