109 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтын талаас илүү хувь нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас эш татсан хэм хэмжээ эзэлж байсан бөгөөд эдгээр эш татсан зүйл, хэсэг, заалтууд нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт бүрэн тохирохгүй байснаас захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт тохирсон төрөлжсөн хууль гаргах шаардлагатай болсон. Тухайлбал хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, ажиллагааг түдгэлзүүлэх, нотлох баримтын ойлголт, түүнийг гаргаж өгөх, цуглуулах, үнэлэх, шүүх хуралдааны дэг болон давж заалдах, хяналтын журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай зохицуулагдах ёстой хэм хэмжээг эш татаж хэрэглэж байсныг өөрчилж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт тохирсон, бие даасан хуулиар зохицуулахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь чухал алхам болох юм. 2002 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаж, 2004 онд захиргааны хэргийн шүүх байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд 11 гаруй жил болоод байна. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэж байсан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа /захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт/-ны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн болно. Өөрөөр хэлбэл, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага, түүний үйл ажиллагааны хэлбэр, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны байгууллагын шийдвэр гүйцэтгэл зэрэг нийтлэг харилцааг зохицуулахаар хуульчилсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад захиргааны байгууллагын ойлголт, захиргааны хэрэг, маргааныг урьдчилан шийдвэрлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг хасаж, уг хуулиар зөвхөн захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулах, түүнчлэн Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан захиргааны шүүхийн хяналтын хүрээг нэмэгдүүлэх, хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт тохирсон зохицуулалтыг тусгах, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх асуудал, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай, тасралтгүй явуулах нөхцөлийг хуульчилсан. Захиргааны хэргийн шүүхийн харьяалах маргааныг жагсаалтын зарчмаар бус Захиргааны ерөнхий хуультай уялдуулан ерөнхий шинжээр буюу Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхээр тусгасан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг өргөтгөсөн бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар иргэн, хуулийн этгээд нэхэмжлэл гаргаж болохоор
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw