Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 134 Гааль, татварын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн гааль, татварын нэгжийн дэргэд татварын хяналт шалгалтаар тогтоосон акт, дүгнэлттэй холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байнгын бус ажиллагаатай Маргаан таслах зөвлөл ажиллана. Энэ зөвлөлийн үйл ажиллагааг Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу зохицуулах юм. Гааль, татварын ерөнхий газрын төрийн бусад байгууллага, арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага, Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах асуудлыг тус хуулиар зохицуулсан. Хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979 --- оо О оо --- ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА “Хүний хөгжил сан”-г олон улсын баялгийн сангийн туршлагад нийцүүлэн хуримтлалын сан болгон зохион байгуулж уул, уурхайн орлогыг зүй зохистой ашиглах, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах арга хэрэгсэл болгон шинэчлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр баталлаа. Энэ хуулиар ирээдүйн өв санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн өгөөжийг хуваарилах, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна. Сан нь Монгол Улсын бүх ард түмний өмч байх бөгөөд тус сангийн хөрөнгийн удирдлагыг төрийн өмчит мэргэжлийн корпораци хэрэгжүүлэх юм. Корпорацийн удирдлагыг хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах боломжийг олгох механизм, хөшүүргийг уг хуульд нарийвчлан тусгаж өгсөн. Ирээдүйн өв сан буюу баялгийн санг байгуулснаар: -Нэг: эрдэс баялгийн орлогын хэлбэлзлийг дагалдан мөнгөний нийлүүлэлт болон төсвийн орлого огцом өндөр хувь хэмжээгээр хэлбэлзэж эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэж байгааг засах, эрдэс баялгийн орлогыг оновчтой удирдах механизм бүрдүүлэх; -Хоёр: эрдэс баялгаас олсон төсвийн орлогыг үе хооронд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлж, эрдэс баялгийн орлогыг тогтмол өгөөж өгөх санхүүгийн хуримтлал болгож, түүний өгөөжийг эрдэс баялгийн орлого буурч эхлэх үе буюу 2030 оноос эхлэн улсын төсөвт шилжүүлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах нөхцөл бүрдэх; -Гурав: үндэсний хэмжээний санхүүгийн хуримтлал бий болгож эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэнээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлж, богино, дунд хугацаандаа зээлийн үйлчилгээний зардлыг бууруулах ач холбогдолтой юм. Ирээдүйн өв сангийн орлогын үндсэн эх үүсвэр нь одоогийн Хүний хөгжил сангийн эх үүсвэр байхаар батлагдлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw