Чуулганы танилцуулга

9 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Цаашид Монгол Улсын үндэсний эрх ашиг, олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд харилцан ашигтай, эрх тэгш байх зарчмаар стратегийн ордуудын томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулах нь чухал ач холбогдолтой юм. Үүнд Засгийн газар бодит алхам хийх шаардлагатай байна. Эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлтэй холбоотойгоор Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих төсөв оруулж ирэх гэж байгааг дэмжиж байна. Шилэн дансны тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр төсвийн үрэлгэн байдал ард түмний нүдэн дээр ил тод боллоо. Анхаарал татсан нэг жишээ дурдахад нийслэл, дүүргийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт олгож байгаа олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлийн үед төсөв хөрөнгийн үрэлгэн, замбараагүй байдал шилэн дансаар ил тод болохын хэрээр төрийн байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой болж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Ийм учраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих Засгийн газрын хяналтыг хүчтэй болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгож байна. Эрхэм гишүүд ээ, Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад зөвхөн 1 удаагийн хаврын чуулган үлдэж байна. Хаврын чуулган сонгуулийн бэлтгэл ажилтай давхцдаг болохоор энэ намрын чуулган цаг хугацааны хувьд ч, хэлэлцэхээр төлөвлөгдсөн асуудлын хувьд ч маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган гэдгийг эрхэм гишүүд Та бүхэн сайтар ойлгож байгаа. Улсын Их Хурлын даргын захирамжаар батлагдсан 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Шүүх, Прокурор, Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай зэрэг зайлшгүй батлах ёстой чухал хуулиуд тусгагдсан. Түүнээс гадна Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд өргөн баригдахаар хүлээгдэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай болон Сонгуулийн тухай хууль сонгууль болохоос 6 сарын өмнө батлагдсан байх хуультай. Миний бие Сонгуулийн хуульд оруулах цөөн тооны өөрчлөлтийг улс төрийн намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд хуулийн хугацаанд батлах боломжтой гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль ч ялгаагүй намуудын зөвшилцлөөс шууд шалтгаална. Эдгээр асуудлыг цаг алдалгүй хэлэлцэж шийдвэрлэх нь эрхэм гишүүд Та бидний хариуцлага, санаачлага, идэвх зүтгэлээс шууд хамаарна. Нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороод асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж, хурдтай ажиллах хэрэгтэй. Эрхэм гишүүд Та бүхэн зөвхөн улс орны болон ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох тохиолдолд бид өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна. Та бүхэнд чуулганыхаа үйл ажиллагаанд сэтгэл, зүтгэл гарган идэвхтэй оролцохыг уриалж, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганыг нээснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw