Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 12 Түүнчлэн Газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоож, тус бүс нутагт үйл ажиллагаа явуулах дэглэмийг тодорхой болгон, эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах, тариалан, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэл, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг эрх зүйн орчныг бүрдүүллээ. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиар эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд зөвхөн төрийн зохицуулах оролцооноос гадна өндөр хэрэглээтэй хэрэглэгчийн ухамсар болон зах зээлд шинээр бий болж байгаа эрчим хүчний аудитор, эрчим хүчний аудитын байгууллага, эрчим хүчний мэргэжлийн байгууллага, эрчим хүчний менежерийн үйл ажиллагааны харилцан уялдаа холбоог зохицуулахаар хуульчиллаа. Түүнлэн уг хуулиар жилийн эрчим хүчний хэрэглээ нь харьцангуй өндөр буюу урьдчилсан судалгаагаар цахилгааны жилийн хэрэглээ нь 1 сая.кВт.ц, дулааны жилийн хэрэглээ нь 1500 Гкал-аас дээш байх төрийн болон хувийн хэвшлийн хэрэглэгчийг үүрэг хүлээсэн хэрэглэгч гэж тодорхойлж, эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлснээр урсгал зардал багасахаас гадна урамшуулал эдлэх боломжтой боллоо. Барилгын тухай хуулийг шинэчлэн баталж, барилга байгууламжийг шинээр барих, буулгах, өргөтгөх, шинэчлэн засварлах, тоноглох, гадна тохижилтыг гүйцэтгэх зэрэг барилгын ажлын төрлүүд, барилга байгууламжийн зориулалт, хийц, технологийн онцлогийг харгалзан барилга байгууламжийн ангилал, шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож байхаар зааж, барилга байгууламжийн төвөгшлийн зэрэглэлээс хамаарч барилгын тусгай зөвшөөрөл болон ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журмыг нарийвчлан тогтоож, шат дамжлага, хүнд суртал чирэгдлийг арилгах эрх зүйн орчныг боловсронгуй болголоо. Түүнчлэн хүн амын суурьшлын бүс, нийтийн эдэлбэр болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулахад эрүүл ахуйн болон барилгын стандарт, норм, нормативыг үндэслэн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх, барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулж байхаар хуульчиллаа. Хүүхдийн эрхийн тухай хуулийг баталж, хүүхдийн эрхийг НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид заасантай нийцүүлэн тодорхойлж, хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, төр, иргэн, хуулийн этгээд хүүхдийн эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх, түүний эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд идэвхитэй оролцох эрхийг хангах, хүүхдийн үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, хүчирхийлэлээс ангид байх эрхийг хангах зарчмуудыг тодорхойлж өглөө. Хүүхдийн эрхийг хангах талаар иргэн, хуулийн этгээд нь хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх, хүүхдэд эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачилга гаргах, дэмжих, иргэний болон нийгмийн хариуцлагын хүрээнд хандив, туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулах, хүүхдээ хүмүүжүүлж, үлгэр жишээ үзүүлсэн иргэнийг урамшуулах, шагнах, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжиж байхаар хуульчиллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгаалал нь нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, эрсдэлт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw