107 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà а/Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох бөгөөд хуульд заасан болзол бүхий үүрэг өгч, зарим үйлдэл, үйл ажиллагаанд хязгаарлалт тавих хэлбэрээр хэрэгжихээр тусгасан. б/Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн зохицуулалтаас зарчмын хувьд өөрчлөгдөөгүй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, хэрэг шалган шийдвэрлэх үед сэтгэцийн өвчнөөр өвдсөн хоёр тохиолдолд ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг нарийвчлан заасан. в/Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь тухайн хүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэнэ. 9.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын нэг хоногийг хооронд нь нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. Гэмт хэрэг бүрт оногдуулсан ялыг нэмэх замаар жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох бөгөөд хуульд заасан дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, хэргийг тусгаарлан шийдвэрлэх боломжтой байдлаар хуульд тусгасан. Мөн уламжлагдан ирсэн зохицуулалтыг харгалзан үзэж ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдвэл сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг, эсхүл заримыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор заасан. 10.Хуульд материаллаг шинж, босго тогтоосон хэмжигдэхүүн хэрэглэхээс зайлсхийж, гэмт үйлдлийг шууд тоочих хууль зүйн техник ашиглаж, ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинжийг харгалзан үзэх зохицуулалтыг тусгасан. Гэмт хэргийн хохирол, хор уршиг гэсэн ойлголтыг тодотгож, Эрүүгийн хууль / Шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заасан. 2/Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн талаар: Гэмт хэргийн төрлийг шинээр бүлэглэн Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/- ийн ерөнхий ангид заасан хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийтийн эрх ашгийг хангах бодлогыг баримталсан. Тухайлбал, тус хуулийн Тусгай анги нь Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгээс эхэлсэн бөгөөд Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэргийн бүлгийг Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нийцүүлж, Гэмт хэргийн загвар хуульд заасан нэр, томьёо, хууль зүйн техникийг ашигласан. Сүүлийн үед шинээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, тухайлбал, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйлдлийн аргыг шинээр томьёолох, авлигын гэмт хэргийг тодорхой зааж, соёлын өвтэй холбоотой түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өвийг хамгаалах талаар төрөөс баримталж байгаа бодлогод нийцүүлж Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгийг хуульд тусгасан. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн шинэ бүлгийг нэмж, хүүхдийн эсрэг үйлддэг гэмт хэргийн ялын бодлогыг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw