Чуулганы танилцуулга

23 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Дөрөв.ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо нийт 4 удаа хуралдаж, 10 асуудлыг хэлэлцэж, 2 удаа салбарын сайдын мэдээлэл сонсов. Байнгын хорооны хуралдаанаас 4 тогтоол гаргаж, 3 хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгуулахаар Засгийн газарт чиглэл өгөв. Улсын Их Хуралд 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 27407 иргэнээс 1152 өргөдөл /нийслэлийн иргэдээс 705 буюу 61,2 хувь нь нийслэлийн, 447 буюу 38,8 хувь нь хөдөө орон нутгийн иргэдээс/ ирүүлсэн байна. Үүнээс 93 буюу 9.4 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 819 буюу 91.7 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 183 байна. Өргөдлийн байнгын хороонд 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 304 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 4509 иргэний өргөдлийг 3 удаа багцлан Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 184 хүсэлт буюу 60.1 хувийг судлан шууд хариу өгч, 75 хүсэлт буюу 24.5 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 259 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 45 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна. Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 145 албан бичиг явуулж, 188 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан нийт 3 ажлын хэсэг ажиллалаа. Үүнд: • Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан 2 ажлын хэсэг: ◦ Бэлчээрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг; ◦ Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг; • Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээр ахлуулсан 1 ажлын хэсэг; ◦ Газрын тосны тухай хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг. • Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн нийтийн эрх ашгийг төлөөлсөн 7 өргөдлийг Өргөдлийн байнгын хорооны дүрэмд заасан хуваарийн дагуу судлан ажилласан. Үүнд: 1. Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, Д.Сарангэрэл нар судалж Байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэлээ. 2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд нөхөн төлбөр олгуулах асуудлаар ирүүлсэн багц өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар судалж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw