Чуулганы танилцуулга

125 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт доорх чиглэлийг өгөхөөр тусгалаа. Үүнд: 1.Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэх; 2.Улсын Их Хурал болон Засгийн газраас батлан гаргасан үндэсний хэмжээний болон салбарын, салбар дундын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг энэхүү үзэл баримтлалд нийцсэн эсэхийг 2016 онд багтаан хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчлэн боловсруулах; 3.Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх байнгын бүтэц, тогтолцоог бий болгох; 4.Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж байх зэрэг болно. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай” 1996 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгохоор тусгалаа. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референт С.Энхцэцэг Утас: 260280, 99170279 --- оо О оо ---

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw