Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 126 Б)Төсөв, санхүүгийн чиглэлээр МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагад нийцүүлэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан. 1.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн талаар: Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг баталснаар Монгол Улсын төсөвт 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. НЭГДСЭН ТӨСВИЙН 2016 ОНЫ ҮР ДҮНГИЙН ҮЗҮҮЛЭЛТ Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зарлага 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл - 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэж байна. Монгол Улсын төсөвт 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 5,032.5 тэрбум төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2016 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 8.4 тэрбум төгрөгөөр баталлаа. Төсвийн орлогод баримталсан зарчим: • “Таван толгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх; • “Алт хөтөлбөр” болон “Мах хөтөлбөр”-ийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэх; • Улсын Их Хурлаар 2015 онд баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиудын хэрэгжилтийн үр дүнд татварын бааз суурь нэмэгдэнэ гэж үзсэн. НЭГДСЭН ТӨСВИЙН 2016 ОНЫ ҮР ДҮНГИЙН ҮЗҮҮЛЭЛТ д/д Арга хэмжээ Батлагдсан /тэрбум төгрөгөөр/ ДНБ-нд эзлэх хувь 1 Нийт орлого 7,013.9 25.4 2 Нийт зарлага 7,954.4 28.8 2.1 Урсгал зардал 6,222.7 22.6 2.2 Хөрөнгийн зардал 1,930.5 7.0 2.3 Эргэж төлөгдөх цэвэр зээл -198.8 -0.7 3 Нийт тэнцвэржүүлсэн тэнцэл -940.5 -3.4 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 нийт 508 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх бөгөөд тэдгээрийн 82.6 хувийг 2016 онд ашиглалтанд оруулна. /тэрбум төгрөг/ 2016 онд дуусах Дараагийн онуудад шилжих төслийн тоо төсөвт өртөг санхүүжих дүн төслийн тоо төсөвт өртөг санхүүжих дүн 420 1301.5 299.2 88 817.2 138.4 Хөгжлийн банкны санхүүжилтээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 119 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх бөгөөд тэдгээрийн 88.2 хувийг 2016 онд ашиглалтанд оруулна. /тэрбум төгрөг/ нийт төслийн тоо нийт төсөвт өртөг 2016 онд санхүүжих дүн 2016 онд ашиглалтанд орох төсөл 2017 онд ашиглалтанд орох төсөл 119 1,427.3 358.7 105 14
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw