21 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх, Байнгын хорооны гишүүд сонгогчидтойгоо уулзалт хийж, хууль тогтоомж, төр, засгийн бодлого шийдвэрийг таниулах, иргэд, сонгогчдын санал бодлыг судлан цаашдын үйл ажиллагаандаа тусгах, олон улсын байгууллага, гадаад орны төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэл бодлогыг тодорхойлох зэрэг чиглэлээр ажиллаж ирлээ. Тайлант хугацаанд Байнгын хорооноос 10 тогтоол баталж, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 8 ажлын хэсэг 29 удаа хуралдаж, 8 ажлын хэсгийн танилцуулга, хуралдааны 29 тойм бэлтгэж, Улсын Их Хурлын мэдээллийн дотоод сүлжээнд байршууллаа. Тус Байнгын хороонд хандаж байгууллага, иргэдээс ирүүлсэн 8 өргөдөл, 53 албан тоотод тухай бүр хариу өгсөн. Байнгын хорооноос нийт 117 албан тоот явуулж, 1712 хуудас хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох лавлах материалыг хувилж, Улсын Их Хурлын гишүүдэд тараасан байна. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд бие даасан 10 хууль, хамт өргөн мэдүүлсэн 28 хууль болон Улсын Их Хурлын 4 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Хамтын тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн өв сангийн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай, Эрүүл ахуйн тухай хуулиуд, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай болон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус батлууллаа. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг Байнгын хороо хэлэлцээд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг тус Байнгын хороо хийж, Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг батлах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг 4, зөвлөлдөх уулзалт 4, уулзалт, ярилцлага 20ыг тус тус зохион байгуулж, 4 хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг хуулийн төсөлд тусгаснаас гадна зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн болно. 2.Хяналт шалгалтын ажлын талаар: Улсын Их Хурлын гишүүн Д.Арвинаар ахлуулсан ажлын хэсэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл, нийгмийн халамжийн үйлчилгээнд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw