Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 174 газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Засгийн газар төсөлд оросын талын хувьцаа эзэмшигчийг “Оросын Холбооны Улсын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллага” байхаар шийдвэрлэж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Үүний мөрөөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт зөвшөөрсөн. Оросын Холбооны Улсад тус асуудлыг уламжилсан боловч манай талын саналыг хүлээж аваагүй, харин хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци байна гэж дахин санал тавьсан. Үүний дагуу асуудлыг Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Засгийн газар хоорондын протокол байгуулахыг дэмжсэн. Гарын үсэг зурах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 136 тоот захирамжийн дагуу тус протоколд Уул уурхайн сайд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан юм Хууль батлагдсанаар эдийн засаг, нийгэм, хууль зүйн сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд зөвхөн оросын талын хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдуулан Оросын Холбооны Улсаас тавьсан саналын дагуу гэрээнд холбогдох өөрчлөлт орсон болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Наранбат Утас: 262718, 91992256 --- оо О оо --- МОНГОЛ-ОРОСЫН “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН 2007 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ПРОТОКОЛЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлэлцээрт оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростех” улсын корпораци болгон өөрчлөх, оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Оросын холбооны Улс 2013 онд тавьсан. Монгол Улсын холбогдох яам, Төрийн өмчийн хороо Оросын Холбооны Улсын саналыг судалсны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/ дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг боловсруулан Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Засгийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw