Чуулганы танилцуулга

69 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 5.2.Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ: 2015.10.03-06 Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо Киргизийн парламентын сонгуульд ажиглагчаар оролцов. 2015.10.14-16 Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Торгоны Зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа нар орж явав. 2015.10.17-22 Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдсан ОУПХ-ны 133 дугаар Ассамблейд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ч.Хүрэлбаатар нар оролцов. 2015.10.23-27 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохиогдсон “Монгол-Хятадын ЭКСПО”-д оролцов. 2015.10.26-30 Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Засгийн газар, Европын Холбооны хооронд байгуулсан санхүүгийн гэрээний дагуу хэрэгжиж буй Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд Белгийн Вант Улс, Бүгд Найрамдах Франц Улсад тус тус ажиллав. 2015.10.27-30 Улсын Их Хурлын гишүүн С.Оюун Кени Улсын Найроби хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Удирдах товчооны хурал даргалж, АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумын Бодлогын зөвлөлүүдийн хуралд оролцов. 2015.10.31-11.08 Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Швейцарь Улсад зохион байгуулагдсан НҮБын Европын Эдийн засгийн комиссын чуулга уулзалт, ХБНГУ-д зохион байгуулагдсан Олон улсын худалдааны төв байгууллагын уулзалтад Улсын Их Хурлын Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хорооны даргын хувиар оролцов. 2015.11.04-08 Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог БНХАУ-ын Ху Бэй мужийн Чи Фэнь хотод зохиогдсон “Олон улсын цайны бизнес хурал”-д оролцов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw